НЭМХ-ийн захирал Б.Цогтбаатар эрдэмтэн судлаач нарыг ШАГНАЛАА

2016 оны 11 сарын 24

Шинжлэх ухааны ажилчдын баярын  өдрүүдэд тохиож байгаа билээ. Тус өдрийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв  эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр олон жил тууштай ажиллаж, идэвхи зүтгэл гаргасан эрдэмтэн судлаачиддаа шагнал гардууллаа.

Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдгээр хүрээлэнгийн Генийн инженерчлэлийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Академич, Биологийн шинжлэх ухааны доктор Ж.Оюунбилэг, Орчны эрүүл мэнд хор судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Химийн ухааны доктор С.Өнөрсайхан, Хүн амын генетик биотехнолгийн үйлдвэр судалгааны төвийн Биотехнологийн эрдэм шинжилгээний ажилтан, Биологийн ухааны доктор Б.Сайнчимэг, Хоол судлалын төвийн Хүнсний аюулгүй байдал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалаг нарыг тус тус шагналаа.

Жуух бичгээр НЭМХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, АУ-ны доктор Д.Отгонжаргал, НЭМЛТ-ийн микробиологич Б.Доржханд, Хүн амын генетик биотехнолгийн үйлдвэр судалгааны төвийн Эсийн биологийн эрдэм шинжилгээний ажилтан Мал эмнэлгийн ухааны доктор Х.Цэрэнсүрэн нарыг шагнав.

Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх их үйлсэд нотолгоонд суурилсан эрдэм шинжилгээг хөгжүүлж яваа НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ХАМТ ОЛОНДОО ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛЧДЫН ӨДРИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38439
0 эможи
keyboard_arrow_up