“Цахим эрүүл мэндийн үндэсний зөвөлгөөн” болж байна
2016 оны 11 сарын 24
Яг одоо Корпорэйт зочид буудлын Event hall хурлын танхимд “Цахим эрүүл мэндийн үндэсний зөвөлгөөн” болж байна. Тус зөвөлгөөнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюунт-У, НҮБХАС-ын Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахара болон бусад төлөөлөгчид оролцож байна. Зөвөлгөөний үеэр Эрүүл мэндийн салбарын технологи, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, Монголын цахим эрүүл мэндийн холбооны үйл ажиллагаа гэх мэт олон сонирхолтой илтгэлүүд тавигдах ажээ. Зөвөлгөөн 17 цаг хүртэл үргэлжилнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38424
0 эможи