Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийн анхдугаар хурал боллоо

2016 оны 11 сарын 23
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон Улсын эрүүл мэндийн сангийн буцалтгүй тусламжаар Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн Изотоп үйлдвэрлэх тасгийн инженер, техникийн ажилтнуудыг урт хугацааны сургалтад хамруулах сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн анхдугаар хурлыг зохион байгууллаа. 

Ажлын хэсгийн гишүүд тус сургалтад хамрагдах инженер, техникийн ажилтнуудад тавигдах шаардлага, тэдний  материалтай танилцан санал өгч, сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны талаар хэлэлцэв.  Дараагийн уулзалтаар сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд нээлттэй зарлах тухай хэлэлцэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38378
0 эможи
keyboard_arrow_up