Эрүүл мэндийн салбарт АХБ-ны төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна

2016 оны 11 сарын 23

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр  АХБ-ны Монгол улсад хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг дүгнэх хуралд оролцлоо.  

Жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн энэ удаагийн хурлаар төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, хэрэгжилтийн явцад гардаг хүндрэл бэрхшээл, асуудлыг тодорхойлох, авах арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн байдлыг хэлэлцсэн байна.

АХБ-ны монгол улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн нийт багц өнгөрөгч онд эрчимтэй өргөжиж шинээр олгосон зээл, буцалтгүй тусламж 275 сая ам.долларт хүрчээ. МУ-ын Засгийн газрын зүгээс илүү том төслүүд хэрэгжүүлж, тэргүүлэх салбаруудад олгох санхүүжилтийг нэмэгдүүлэх тал дээр тавьсан хүсэлтийг АХБ-ны зүгээс нааштай хүлээн авчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38377
0 эможи
keyboard_arrow_up