Орчны эрүүл мэндийн чиглэлээр тоон судалгаа хийхээр ажиллаж байна

2016 оны 11 сарын 23

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Их британийн BATH-ийн Их сургуулийн эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд эрдэмтдийн зүгээс BATH-ийн Их сургуулийн харьяа судалгаанд зориулсан сан байдгийг дуулгаад, Монгол Улсын Их сургуулийн судалгаа эрдэм шинжилгээний ажил дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа сайдад уламжилсан юм.

Ялангуяа орчны эрүүл мэндийн чиглэлээр бодит тоон судалгааг гаргахаар төлөвлөсөн байна. Тус сан нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай ч хамтран ажилладаг бөгөөд эрдэм шинжилгээний ажилд түлхүү анхаарч ажилладаг. Ингэхийн зэрэгцээ  санхүүжилтийг нь хариуцан ажиллаж, харин хийсэн ажлын үр дүн нь тухайн улсдаа үлддэг гэдгийг онцолж байв.

Энэхүү тоон судалгаа шинжилгээ хийгдсэнээр бодлогын түвшинд оновчтой шийвдэр гарахад ч нөлөө үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа хэлсэн юм.

Сайдын зүгээс хоёр улсын эрдэмтдийн багийг оролцуулсан нарийвчилсан тоон судалгаа хийхийг дэмжиж буйгаа илэрхийллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38376
0 эможи
keyboard_arrow_up