Томуугийн вакцин энэ сарын 23-нд ирнэ

2016 оны 11 сарын 23

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын хүүхдийн сангийн шугамаар 33 мянган хүн тун вакциныг Франц улсад захиалжээ. Мөн 40 мянга гаруй хүн тун вакциныг АНУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн тусламжийн шугамаар олгох гэрээ байгуулсан байна. Эхний ээлжинд Хятад улсад захиалсан 78 мянга гаруй тун вакцин энэ сарын 23-нд ирэх аж.

Энэ сарын эхний үеэс эхлэн томуугийн улирлын  идэхжилт аль хэдийнэ  эхэлсэн ч томуугийн вакцин ирээгүй байгаа юм байна.

Томуугийн вакцинд зургаан сартайгаас дээш насны бүх хүн хамрагдах боломжтой бөгөөд вакцин хийлгэж хүн эрүүл байх, сарын дотор ямар нэгэн вакцин хийлгээгүй, өндөгний харшилгүй байх гэсэн шаардлагатай тавьдаг байна.

Сүүлийн үеийн байдлаар эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж буй нийт иргэдийн улсын хэмжээнд 4.7 хувь томуугийн болон амьсгалын замын өвчин, нийслэлд 5.8, аймгуудад дөрөв орчим хувьтай байгаа аж. Түүнчлэн хүүхдийн дуудлагын 30 хувь, насанд хүрэгчдийн дуудлагын хувьд хоёр хувийг энэ төрлийн өвчлөл эзэлж байгаа юм. Улсын хэмжээнд нийт орны 11 орчим хувь дээр амьсгалын замын уушиг, амьсгалын замын цочмог өвчтэй 700 орчим хүн хэвтэж байна.

Түүнчлэн эмнэлгийн байгуулагаар үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх хувийг 0-6 насны хүүхдүүд эзэлж байна. Ажлын өдрүүдэд өдөрт 100-150 хүүхэд хүлээн авдаг байна. Харин амралтын өдрөөр 200-250 хүүхэд хандаж байгаа юм байна. Мөн 103-ын түргэн тусламжаар 3-4 хүүхэд ирдэг аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38373
0 эможи
keyboard_arrow_up