НЭМХ: Харшил (Химийн бодист мэдрэмтгий болох) гэж юу вэ?

2016 оны 11 сарын 21

Химийн бодист мэдрэмтгий болох буюу харшил үүсэх нь тухайн бодистой удаан хугацаанд ажилласан тохиолдолд илэрдэг. Хэрэв ямар нэг бодист харшил өгсөн л бол  тухайн бодис өчүүхэн бага тунтай байсан ч харшил үүсгэдэг. Харшил нь арьсны жижиг цочролоос эхлээд үхэлд хүргэх хэмжээний аюул учруулдаг. Бодист мэдрэмтгий байдал нь тухайн бие махбодийн төрлөөс хамааран өөр өөр байдаг.  Жишээ нь хүний хувьд нүд, арьс нь химийн бодист мэдрэмтгий байхад далайн гахайн хувьд амьсгалын тогтолцоонд харшил хамгийн ихээр үүсэж байдаг байна.

Хоёр болон түүнээс дээш төрлийн бодисоос тогтсон холимгийн үзүүлэх нөлөө бодис тус бүрийн үзүүлэх нөлөөнөөс  ялгаатай байдаг. Тухайлбал: Хөдөө аж ахуй, газар тариаланд өргөн хэрэглэгддэг диалипос, ДДТ, паратион зэрэг фосфорт органик бордоонууд нь холимог үедээ тус бүрийн үзүүлдэг нөлөөллийг нэгтгэн үзүүлдэг бөгөөд хор аюул нь ч нэмэгддэг байна. Мөн асбест, тамхины утаа,  трихлор этилен, стирен нь  зэрэг нь хэдэхэдэн бодисын нийлмэл хольц байдаг бөгөөд хавдар үүсгэх эрсдэл бусад бодисоос хамаагүй их юм.

Түүнчлэн хоёр бодисын нэг нь нөгөөгийнхөө үйлдлийг устгах тохиолдол байдаг бөгөөд энэ шинж чанарыг нь хор тайлах зорилгоор антидот болгон хэрэглэдэг. Зарим тохиолдолд тухайн бодис өөрөө ямар нэг нөлөө үзүүлэхгүй боловч бусад бодисын үзүүлэх хорт нөлөөг хэд дахин ихэсгэдэг. Бидний ахуй амьдралд түгээмэл хэрэглэдэг уусгагч болох изопропанол, дөрвөн хлорт нүүрстөрөгчид нь энэ төрлийн хам нөлөөг үзүүлдэг. Элгэнд аюул хүргэхээргүй хэмжээтэй изопропанол нь дөрвөн хлорт нүүрстөрөгчийн элгэнд үзүүлэх хортой нөлөөллийг ихэсгэдэг. Иймээс орчин үеийн хор судлалын салбарт химийн бодисын бие махбодод үзүүлэх сөрөг нөлөөллийг тогтоох судалгааны ажлууд ихээхэн хийгдэж, эмчилгээ оношилгоонд өргөн хэрэглэгдэж байна.

Мөн аливаа бодистой байнга, олон жил ажиллавал тухайн бодист бие махбод илүү мэдрэг болдог.

Бидний биемахбод хортой бодисыг ялгаруулах, хоргүйжүүлж, түүнээс хамгаалах ихээхэн нөөцтэй. Гэсэн ч бидний хамгаалалтын тогтолцоонд химийн бодис их хэмжээгээр нөлөөлж, хэт их ачаалал үүсгэснээс бие махбодийн хэвийн үйл ажиллагаа алдагддаг бөгөөд бие махбодод хуримтлагдах хугацаа, хэмжээ өөр өөр байдаг байна. Тухайлбал: хар тугалга нь биеэс урт хугацааны туршид гадагшилдаг бол кадьми нь бие махбодод, мөнгөн ус тархины саадыг нэвтэрсэн бол биеэс ялгардаггүй байна.

Тиймээс ахуйн хэрэгцээ болон ажил албандаа хэрэглэгдэж байгаа химийн бодис тус бүрийн шинж чанар, бие махбодод хуримтлагдах хэмжээ, хугацаа, биеээс ялгарах онцлог зэрэг олон хүчин зүйлүүдийг зайлшгүй судлан мэдсэний үндсэн дээр химийн бодисын харшлыг эмчлэх, урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38284
0 эможи
keyboard_arrow_up