Гамшиг, онцгой байдлын үеийн хүмүүнлэгийн эрүүл мэндийн багийн ээлжит хурал боллоо

2016 оны 11 сарын 18

Хурлын хөтөлбөрийн дагуу холбогдох төрийн байгууллагууд дараах илтгэлүүдийг тавьж, багийн гишүүд харилцан санал солилцлоо.

-       2016-2017 оны өвөлжилт, хаваржилтын цаг уурын төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн, ерөнхий технологич Ч.Сарантуяа,

-       Эрүүл мэндийн салбарын 2016- 2017 оны өвөлжилтийн бэлэн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлуудын талаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал,

-       Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Онцгой байдлын ерөнхий газрын Цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад Ч.Туяа нар илтгэл тавилаа.

ЭМСайдын 2016 оны 02 дугаар албан даалгаврыг багийн гишүүдэд танилцууллаа. Энэхүү албан даалгаврын дагуу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах ёстой.

Хурлаас дараах шийдвэрүүд гарлаа. Үүнд:

-       2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулах теле хуралд багийн гишүүд оролцох

-       Олон улсын байгууллагуудын нөөцийг тооцох

-       Хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах

-       Орон нутагт газар дээр нь очиж ажиллах

-       Эрүүл мэндийн ажилтны аюулгүй байдлыг хангах

-       Иргэдэд мэдээлэл, сурталчилгаа хийх

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38233
0 эможи
keyboard_arrow_up