Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ирэх оны ЭМСХХ төслийн талаар санал солилцлоо

2016 оны 11 сарын 18

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр АХБ-ны “Улс орны түншлэлийн стратеги 2017-2020”-ийн Зөвлөлдөх багийнхантай уулзаж ирэх онуудад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар харилцан санал солилцлоо.

Азийн хөгжлийн банк нь 1991 оноос хойш манай улсын нийгмийн салбар, тэр дундаа эрүүл мэндийн салбарын хөгжлийг ихээхэн дэмжиж ирсэн гол хандивлагчдын нэг. Тус банкнаас эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжсэн 150 сая гаруй ам.долларын санхүүжилт бүхий 5 том төслийг хэрэгжүүлээд байгаа билээ.

Тус төслүүдийн хүрээнд Монгол Улсад цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын хог хаягдлын менежментийг сайжруулах, эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах зорилго бүхий үйл ажиллагаануудыг хэрэгжүүлээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38216
0 эможи
keyboard_arrow_up