Томуугийн вакцин энэ сарын 21-нд ирнэ

2016 оны 11 сарын 17

Өвлийн улиралд хүмүүсийн дархлаа суларснаас болж төрөл бүрийн өвчин тусах эрсдэл их байдаг. Ялангуяа томуу, томуу төст өвчний дэгдэлт сэрүүний улиралд ихэсдэг. Цаашид энэ төрлийн өвчин нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд өвчлөгчдийн 93.1 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа аж.

Харин НЭМГ-аас мэдээлэхдээ “Нийслэлийн эмнэлгүүдэд амбулаторийн үзлэгт 78.520 хүн хамрагдсанаас 4500 нь томуу, томуу төст өвчтэй  гэж оношлогдсон байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийнхоос 0.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт” гэлээ.

Томуугийн вакцинд зургаан сартайгаас дээш насны бүх хүн хамрагдах боломжтой. Хамгийн гол нь вакцин хийлгэж байгаа хүн маань эрүүл байх, сарын дотор ямар нэгэн вакцин хийлгээгүй байх мөн өндөгний харшилгүй байх гэсэн шаардлагатай.

Халдварт өвчин судлалын төвийн Дархлаажуулалтын албаны Ч.Уранжаргалаас томуугийн вакцины талаар тодрууллаа.

НЭМГ-аас мэдээлэхдээ “Нийслэлийн эмнэлгүүдэд амбулаторийн үзлэгт 78.520 хүн хамрагдсанаас 4500 нь томуу, томуу төст өвчтэй  гэж оношлогдсон байна.

-Энэ жил томуугийн вакциныг хаанаас оруулж ирж байгаа вэ. Бас хэзээнээс эхлэн хийгдэх вэ?

-Томуугийн вакцин урьдчилсан байдлаар энэ сарын 21-нд ирнэ гэсэн мэдээлэл бидэнд байгаа. Хэрвээ ирчихвэл шууд маргаашаас нь эхлээд вакцин маань хийгдэж эхэлнэ. Өмнө нь Солонгосоос ирж байсан бол энэ удаад Франц улсаас оруулж ирж байгаа. НҮБ-ын хүүхдийн сангаар дамжуулж тухайн жилд санал болгосон вакциныг хийдэг юм. Мөн томуугийн вакцин сайн дурын үндсэн дээр хийгддэг. Иргэн хүн заавал хийлгэх ёсгүй байдаг. Гэхдээ жилд нэг удаа вакцин хийлгэснээр өөрийн эрүүл мэндийг хамгаалахаас гадна эдийн засагт ч гэсэн хэмнэлттэй.

-Үнийн хувьд ямар байгаа вэ?

-Солонгосын вакцин 12.000 төгрөгөөр хийгдэж байсан. Францынх бол арай үнэтэй байх магадлалтай. Хувийн эмнэлгүүдэд бүр л үнэтэй байгаа. Манайх ашгийн байгууллага биш болохоор яг орж ирсэн үнээр нь хийдэг.

-Жирэмсэн эхчүүд томуугийн вакцин хийлгэхээс болгоомжлоод байдаг. Тэр нь зөв үү?

-Харин ч олон улсад томуугийн вакциныг жирэмсэн эхчүүдэд хийхийг санал болгодог. Яагаад гэвэл давхар хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж байгаа хэрэг юм.

Халдвартын эмнэлгийн Амбулаторийн вакцинжуулалтын тасгаар үйлчлүүлж байсан иргэн Р.Адьяа ярихдаа,  “Би жил бүр томуугийн вакцин хийлгэдэг. Тэгээд сая ажлынхаа дундуур гараад ирсэн чинь хийгдэж эхлээгүй байгаа гэнэ. Ер нь вакцин

хийлгэлээ гээд ханиад тусахгүй гэсэн үг биш. Миний бодлоор арай хөнгөхөн тусаж хурдан эдгэдэг юм шиг санагддаг” гэлээ.

Томуугийн вакцин ороод ирсэн Нийслэлийн Халдварт өвчин судлалын төв дээр хийх юм байна. Харин хөдөө орон нутгийн эмнэлгүүд ХӨСҮТ-өөс захиалах боломжтой ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38181
0 эможи
keyboard_arrow_up