Өчигдөрийг “Чихрийн шижин өвчнөөс сэргийлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ

2016 оны 11 сарын 15

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 61 дэх хуралдааны 2006 оны 12 дугаар сарын 20-ний 61/225 тогтоолоор “Чихрийн шижинтэй тэмцэх” өдрийг жил бүрийн 11 сарын 14-нд дэлхийн нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан байдаг. 2016 оны “Чихрийн шижинтэй тэмцэх” өдрийг дэлхий нийтээрээ “Чихрийн шижин өвчнөөс сэргийлье” уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Диабетийн төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр тэмдэглэн өнгөрүүллээ.

 Энэ хүрээнд өчигдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг хурлын зааланд  “Чихрийн шижин өвчнөөс сэргийлье” сэдэвт өвчтөнгүүд болон эмч эмнэлгийн ажилчдад сургалт зохион байгууллаа.

Д/д

Үйл ажиллагаа

Хугацаа

Хэн хариуцах

1

Нээлт: НЭМХ, УНТЭ, Диабетийн төвийн холбогдох хүмүүс нээж үг хэлэх

10:00 –10:30

Ж.Батжаргал/АУ-ны доктор/  НЭМХ-ийн ХСТ-ийн дарга

Ж.Энхзул /АУ-ны доктор/  НЭМХ-ийн ЭМДССАЗТ-ийн дарга

Д.Цэцгээ /АУ-магистр,  Диабетийн төвийн дарга

Х.Алтайсайхан /АУ-ны доктор, профессор/   Монголын диабетологич эмч нарын холбооны тэргүүн

2

“Чихрийн шижингийн олон улсын чиг хандлага”

10:30 –11:00

Х.Алтайсайхан Монголын диабетологич эмч нарын холбооны тэргүүн

3

“Чихрийн шижин ба түүний хүндрэл” сэдвээр лекц

11:00-11:30

Д.Цэцгээ Диабетийн төвийн дарга

3

“Чихрийн шижний нүдний хүндрэлээс урьдчилан сэргийлэх” сэдвээр лекц

11:30 – 12:00

Д.Эрдэнэчимэг

5

“Чихрийн шижинг хэн сайн мэдэх бэ?”Асуулт, хариултын тэмцээн

12:00 – 12:30

УНТЭ-ийн диабетийн төв

6

ЧШ хэв шинж 2 өвчнийг эрт илрүүлэх, хянах талаар зөвлөгөө өгөх, МСС-ны материал тараах

10:00 – 14:00

НЭМХ

Диабетийн төв

Хамтран оролцогч байгууллагууд

7

Өдөрлөг өндөрлөх

14:00

Хаалт

Өнөөгийн байдлаар чихрийн шижин (ЧШ)–тэй 415 сая хүн амьдарч байгаа бөгөөд 2040 он гэхэд 642 саяд хүрч дэлхийн 10 хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвчлөх төлөвтэй байгааг Чихрийн шижинтэй тэмцэх олон улсын нийгэмлэг мэдээлж байна. ЧШ-тэй хүмүүсийн 70 орчим хувь амьдралын буруу дадал хэвшлээс үүдэлтэй хоёрдугаар хэлбэрийн ЧШ өвчтэй байгаа ба энэ тоо 2040 он гэхэд 160 сая ба түүнээс хол давж, “Чимээгүй тахал”-ын хэмжээнд хүрэх таамаглал байна (IDF Diabetes Atlas, 2015). Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын мэдээгээр нийт сохролын 2,6 хувь нь уг өвчний шалтгаантай байна (2013).

Манай улсын хүн амын дунд халдварт бус өвчний тархалт буурахгүй, цусны даралт ихсэлт 27.5%, цусан дахь сахарын өөрчлөлт (далд хэлбэр) 8.6%, илүүдэл жин, таргалалт 54.5%-тай байна (ЭМЯ, ДЭМБ, ММСС, НЭМҮТ, 2013). 

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 66 дахь хуралдааны 2012 оны 1 дүгээр сарын 14-ний А/66L.1 тогтоолоор “Халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын асуудлаарх өндөр хэмжээний уулзалтын тунхаглал”-ыг баталж, зонхилон тохиолдох ХБӨ, ялангуяа ЧШ-гийн тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэхийг уриалсан. Мөн ДЭМБ-ийн ХБӨ-нөөс сэргийлэх, хянах стратегид ЧШ-гийн тарахлтыг 2025 он гэхэд 30 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн (Женев, 2013).

Манай улс “Амьдралын буруу хэвшлээс  үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөр (МУ-ын ЗГ-ын 2014 оны 34 тогтоол), “Чихрийн шижин хэв шинж 2-ын эмнэлзүйн удирдамж” (2011он) зэрэг бодлого, эрх зүйн баримт бичгийн хүрээнд ЧШ, түүний хүндрэлээс сэргийлэх, хянах арга хэмжээг хэрэгжүүлж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 61 дэх хуралдааны 2006 оны 12 дугаар сарын 20-ний 61/225 тогтоолоор “Чихрийн шижинтэй тэмцэх” өдрийг жил бүрийн 11 сарын 14-нд дэлхийн нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан байдаг. Энэ жил “Чихрийн шижинтэй тэмцэх” өдрийг дэлхий нийтээрээ “Чихрийн шижин өвчнөөс сэргийлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38077
0 эможи
keyboard_arrow_up