А амин дэмийг энэ сарыг дуустал олгоно
2016 оны 11 сарын 14
Улаан бурхан өвчний хүндрэлээс сэргийлдэг өндөр тунт А аминдэмийг энэ сарыг дуустал Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан зургаан сараас таван нас хүртэлх хүүхдүүдэд олгоно.
Жил бүрийн тав, арваннэгдүгээр сард А амин дэмийг уулгадаг бөгөөд
- 6-аас нэг настай хүүхдэд 100 000 олон улсын нэгж тунтай (цэнхэр өнгөтэй),
- 12-59 сартай буюу нэг наснаас 4 нас 11 сар 29 хоногтой хүүхдэд 200 000 олон улсын нэгж тунтайг (улаан өнгөтэй) уулгадаг юм байна.
Хүүхэд А аминдэм уух үедээ 6 сар хүрсэн байх ёстой. Харин таван нас хүрсэн бол уулгахгүй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38063
0 эможи