НЭМХ Хятадын Өвчний хяналт Сэргийлэлтийн төвтэй хамтран ажиллахаар боллоо

2016 оны 11 сарын 14

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Б.Цогтбаатар 2016 оны 10 сарын 17-20-ны өдрүүдэд Шанхай хотноо болсон Олон улсын нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн чуулганы үеэр БНХАУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвтэй (China CDC) хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус санамж бичгийг байгуулсанаар ирэх таван жилийн хугацаанд Монгол, Хятадын хоорондын нийгмийн эрүүл мэндийн чиглэлээрх хамтын ажиллагаа улам сайжирч, байгууллагын хөгжил, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгаа, халдварт өвчний тандалт хяналт, орчны эрүүл мэндийн судалгаа шинжилгээ, сургалт, харилцан туршлага солилцох зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих боломж бүрдлээ.

БНХАУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвнь өвчний хяналт, урьдчилан сэргийлэлт, нийгмийн эрүүл мэндийн менежмент, үйлчилгээг үзүүлдэг, төрөөс санхүүждэг, нийгмийн эрүүл мэндийн үндэсний байгууллага юм. Үндсэн үйл ажиллагаа нь бодлого боловсруулах, стратегийн хэрэгжилтийг хангах, тандалт, үнэлгээ, онцгой байдлын бэлэн байдал, хариу арга хэмжээ, эрдэм шинжилгээ судалгаа, үндэсний хэмжээнд техникийн арга аргачлалаар хангах, ажиллах хүчнийг сургах, бэлтгэх юм. Нийт ажилчдын тоо 2014 оны байдлаар 2300 орчим байсан ба үүнээс 85 хувь нь эрүүл мэндийн мэргэжилтнүүд байдаг томоохон байгууллага юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38039
0 эможи
keyboard_arrow_up