ЭМХТ, ЭХЭМҮТ хамтран өрхийн эмч нарт зориулсан сургалт зохион байгууллаа
Хүйтний улирал эхлэж хүн амын дунд ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын халдварууд нэмэгдэн улмаар хүндрэх нь манай орны хувьд жилийн жилд элбэг тохиолддог. Энэ үед эцэг эхчүүд юун түрүүнд Өрхийн эмнэлэгт ханддаг бөгөөд зарим тохиолдолд эмч нарын мэдлэг чадвар дутагдсанаас буруу оношлох, эмчлэх тохиолдол гарах нь байдаг.
Иймд Улаанбаатар хотын бүх өрхийн эмнэлгүүдийн эмч нарын Хүүхдийн амьсгалын замын цочмог халдварыг эмчлэх мэдлэг, ур чадварыг сайжруулах гарын авлагаар хангах зорилготой ЭМХТ, ЭХЭМҮТ хамтран “Хүүхдийн амьсгалын замын цочмог халдварын үеийн менежмент” сургалтыг 2016 оны 11 дүгээр сарын 09,10-ны өдрүүдэд ЭХЭМҮТ-ийн хурлын зааланд зохион байгууллаа.
Сургалтад 500 өрхийн эмч нар оролцсон бөгөөд “Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэлт”, “Томуу, томуу төст өвчин, оношлогоо, эмчилгээний зарчим”, “Амьсгалын дутагдлын эмнэлзүйн хэлбэрүүд, оношлогоо эмчилгээний зарчим” сэдвүүдээр ЭХЭМҮТ-ийн мэргэшсэн эмч нараар хичээл заалгалаа. Өрхинй эмч нар энэхүү сургалтад маш идэвхтэй хамрагдсан бөгөөд цаг үеэ олсон ихээхэн үр дүнтэй сургалт боллоо гэж дүгнэж байна.