НЭМХ-ээс 500 оюутанд дархлаажуулалтын ач холбогдлын талаар мэдээлэл өглөө

2016 оны 11 сарын 09

Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу “Дархлаажуулалтын 10 хоног”, Улаанбурхан, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ажлууд улс орон даяар 2016 оны аравдугаар сараас эхлэн зохион байгуулагдаж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилчид  УБТЗ-ын харъяа Тээврийн дээд сургууль, АШУҮС-ийн Эм зүй, Биоанагаахын сургууль, Барилгын политехникийн коллеж, Зохиомж дээд сургууль болон СУИС-ын Радио телевиз, медиа урлагийн сургуулийн нийт 500 гаруй оюутан, залууст  “Улаанбурхан, томуу, томуу төст өвчний дархлаажуулалт” болон “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх” талаар лекц уншиж, зөвлөгөө мэдээлэл өглөө. Сургалтын үеэр тэмбүү, сүрьеэ, сэтгэл гутралболон ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэх, товлолын вакцины талаар гарын авлага, постер, мэдээлэл сурталчилгааны материалыг тараав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37929
0 эможи
keyboard_arrow_up