Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан НЭМХ “Номын сангийн нээлттэй хаалганы өдөрлөгийг” зохион байгууллаа

2016 оны 11 сарын 07

Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан НЭМХ  “Номын сангийн нээлттэй хаалганы өдөрлөгийг” зохион байгууллаа. Уг үйл ажиллагааны хүрээнд харьяа салбарын байгууллага, их дээд сургуулиуд, эрдэмтэн судлаачид болон олон нийтэд үйл ажиллагааны чиглэл болох Хоол судлал, орчны эрүүл мэнд агаар, хөрс, ус, хотжилт, уур амьсгалын өөрчлөлт,хор судлал, химийн бодисын хордлого, халдварт болон халдварт бус өвчин, эрүүл мэндийн зан үйл, хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл,зэрэг 2000-2016 онд хэрэгжүүлсэн төсөлт ажлын эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл, сургалт, сурталчилгааны материал, гарын авлага, хурлын эмхэтгэл зэргийг таницууллаа.

Өдөрлөгөөр “Ном хандивлах аян” арга хэмжээний хүрээнд АШУҮИС-ийн номын сангаас нийт 19 төрлийн 69 ном хандивлаж цаашид судалгааны ажлын үр дүн солилцож хамтран ажиллахаар болов.  

Мөн хүүхдийг номонд дуртай болгох үүднээс “Миний номын баатар” хүүхдийн зургийн үзэсгэлэн гаргаж хүүхдүүдээ урамшууллаа.

Ажилчдын дунд эрүүл мэнд болон чөлөөт сэдвээр АХА тэмцээнийг зохиож АХА-ийн аваргыг амтат хоолоор урамшуулав

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37832
0 эможи
keyboard_arrow_up