Улаанбаатарт төрөлт өндөр байна
2016 оны 11 сарын 07
Улсын хэмжээнд энэ оны есдүгээр сарын байдлаар 59042 эх төрсөн байна. Энэ нь өмнөх оноос 1472 төрөлтөөр буюу 2.4 хувиар буурсан үзүүлэлт ажээ.
Төрөлт Улаанбаатар хотод улсын дундаж үзүүлэлтээс өндөр байна гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ. Мөн орон нутгаас зүүн бүсийн зарим аймагт төрөлт бусад аймгаас илүү байжээ.
Тухайлбал, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад төрөлт буурчээ.
Энэ үед мэндэлсэн нялхсын 30538 буюу 51.5 хувь нь хүү, 28782 буюу 48.5 хувь нь охин аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37824
0 эможи