ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР

2016 оны 11 сарын 07

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үе шаттайгаар хоёр дахин нэмэгдүүлнэ

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд "Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авах арга хэмжээ"-ний талаар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн сайдын мэдээллийн ажлын хэсэгт Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Нэгдүгээр төв эмнэлгийн захирал Б.Бямбадорж, Хоёрдугаар төв эмнэлгийн дэд захирал Г.Баясгалан, Гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир, НЭМХ-ийн захирал Б.Цогтбаатар, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ГССҮТ-ийн захирал Б.Бат-Оргил,  ЭМХТ-ийн захирал Ч.Бат-Эрдэнэ, ЭМЯ-ны  ЭМБСТ-ын газрын мэргэжилтэн н.Энхцэцэг нар хүрэлцэн иржээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ  “Эрүүл мэндийн салбарт нийт 3244 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв 13, бүсийн оношилгоо эмчилгээний төв 5, аймгийн нэгдсэн эмнэлэг 16, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв 12, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг 6, сум дундын эмнэлэг 39, сумын эрүүл мэндийн төв 272, өрхийн эрүүл мэндийн төв 218, хувийн хэвшлийн хэвтүүлэн эмчлүүлэх ортой эмнэлэг 224, амбулаториор тусламж үзүүлэх  хувийн хэвшлийн 1006 эмнэлэг  тус тус ажилланМонгол Улсын нийт хүн амд эрүүл мэндийн тусламж,үйлчилгээг үзүүлж байна.

2015 оны байдлаар төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад нийт 47429 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна.

2015 оны эрүүл мэндийн статистик мэдээгээр 10000 хүн амд халдварт бус өвчлөлийн 7649.5 тохиолдол ногдож зүрх, судас, амьсгалын замын өвчнүүд зонхилжбайна. Мөн 29 төрлийн халдварт өвчний 59.400 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 25.884 тохиолдлоор нэмэгджээ.

   2016 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдэл 100000 амьд төрөлтөд 52.3 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30.9 промилээр өссөн байна. Нялхсын эндэгдэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1000 амьд төрөлтөд 2.8 промилээр өссөн байна” гэж мэдээллээ онцоллоо.

ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн НҮБ-ын ХАС-ийн “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн мэргэжилтнүүдтэй уулзлаа

Уулзалтын эхэнд төслийн зохицуулагч Э.Оюун төслийн талаарх ерөнхий мэдээллийг өглөө. Тус төсөл нь манай улсад  Жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилготой юм. Төслийн хүрээнд Жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг боловсронгуй болгох чиглэлээр ЭМЯ-тай хамтран ажиллах юм. 

Уулзалтын үеэр Дэд  сайд Л.Бямбасүрэн ЭМЯ-ны зүгээс 2017 онд хийх ажлын хүрээг тодорхойлж, хүчирхийлэлд өртөгсдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаашид хэрхэн сайжруулах чиглэлээр санал солилцов. Мөн төслийн хүрээнд одоо үйл ажиллагаа явуулж буй хүчирхийллийн нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төвүүдийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, цаашид ямар хэлбэрээр үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар үнэлэлт дүгнэлт хийв.

 

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат АХБ-ны Авлигатай тэмцэх хэлтсийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

АХБ-ны  Авлигатай тэмцэх хэлтсийн төлөөлөгчдийг танилцууллаа. Тэдний хувьд  ЭМСХХ-5 төслийн худалдан авалт, хэрэгжилтийн байдалтай танилцахаар ирсэн бөгөөд энэ сарын 24-ний өдөр үр дүнгээ танилцуулна гэдгээ Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон холбогдох албаны хүмүүст мэдэгдлээ.

Дашрамд дурдахад ЭМСХХ-5 ТӨСЛИЙН ГОЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ:

1) Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх; 

2) Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах

3) Эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуй, халдварын сэргийлэлт , хяналт (ХСХ)-ыг бэхжүүлэх гэсэн үндсэн 3 н  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр  чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа өмнөх хөтөлбөрийн явцад суурийг нь амжилттай тавьсан эрүүл мэндийн салбарын өөрчлөлт шинэчлэлтийг бодлогын түвшинд цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэн ажиллах юм байна.

Монгол улс АНУ-тай хамтран Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулахад анхаарч байна

Дэд сайд Л.Бямбасүрэн АНУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Мануэл  Микаллертай уулзаж, цаашид эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал бодлоо солицлоо.

Энэ үеэр дэд тэргүүн Мануэл Микаллер Монгол улсын засгийн газрын хоорондын компакт гэрээний дагуу Мянганы сорилтын сангийн хөтөлбөр 2013 онд амжилттай хэрэгжиж дууссан. Уг хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт нийт 42 сая ам,долларын санхүүжилт бүхий халдварт бус өвчинөөс урьдчилан сэргийлэх, эрт  илрүүлэх, оношлох , үр дүнтэй өртөг багатай эмчилгээгээр хангах зорилго бүхий төсөл хэрэгжүүлсэн байна. Мөн хүн амын дунд халдварт бус өвчний тархалт, нас баралтыг бууруулах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажилласан талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар АНУ-ын хэд хэдэн төрийн бус байгууллагууд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадвахийг сайжруулах, эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлах, хамтарсан мэс засал хийх, эмч мэргэжилтнүүдэд сургалт явуулах зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

ЭМЯ, ДЭМБ хамтран “Хэнийг ч орхигдуулахгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх нь” сэдэвт сургалт эхэллээ

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллатай хамтран орон нутгийн тогтолцоог бэхжүүлэхэд “Хэнийг ч орхигдуулахгүй байх” хандлагыг хэрэглэх нь сэдэвт сургалтын нээлтэд Дэд сайд Л.Бямбасүрэн оролцож үг хэллээ.

 Тус сургалт 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Нийслэлийн эрүүл мэндийн газар, Дүүргийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн хөгжлийн төв, мөн Дархан, Орхон, Говьсүмбэр, Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Засаг даргын тамгын газар, Олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

Энэхүү сургалтын үр дүнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх, сургагч багш нар болон сургалтад оролцогч төлөөлөлтэй хамтран ирэх 4 жилийн төлөвлөлтөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хэнийг ч орхигдуулахгүй тусламж, үйчилгээг хүргэхэд чиглэсэн гарц, зөвлөмжийг гаргах юм.

НҮБ-ын Хүн амын сан “Дэлхийн хүн амын байдал 2016” тайланг танилцууллаа

Энэ жилийн тайлан 10 настай охидын асуудлыг онцолж, “энэхүү шийдвэрлэх насандаа байгаа охидоос бидний ирээдүй хэрхэн хамаарах, 10 гэдэг бол нас бие гүйцэх шилжилтийн насны эхлэл. Өнөөдөр дэлхий дахинаа 10 настай 60 сая охидыг хэр дэмжихээс бидний ирээдүй хамаарч байгааг уг тайланд онцолсон байна.

Энэ арга хэмжээнд Дэд сайд Л.Бямбасүрэн оролцож ,үг хэллээ.Тэрээр жил бүр НҮБ-аас  Дэлхийн хүн амын байдлын тайланг нэгэн чухал сэдвийг хөндөж гарган гишүүн бүх оронд мэдээлдэг уламжлалтай.  “Энэхүү шийдвэрлэх насан дээрээ яваа охидоос ирээдүй маань хэрхэн хамаарах вэ?” хэмээх өнөөдөр 10 настай охидын ирээдүйд хөрөнгө оруулахыг уриалсан энэ удаагийн сэдэв бол маш чухал. Манай орны хувьд ч охидын эрүүл мэндтэй холбоотой тулгамдсан асуудал байсаар байна. Жилээс жилд өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт өсч, охидын дунд гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ өндөр, үр хөндөлт тогтвортой буурахгүй байгаа нь бидний анхаарлыг татахын зэрэгцээ, өсвөр насны охид хөвгүүдэд бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламжийг хүртээмжтэй болгох, эрүүл мэндийн тусламжийг тэдэнд хүртээмжтэй хэлбэрээр хүргэх тал дээр хийх ажил их байгаа гэдгийг энэ тайлан харуулж байна гэлээ.

Иргэний Эрүүл мэндийн салбарт илгээсэн ТАЛАРХЛЫН захидал

Иргэн Л.Батбаяр миний бие 2016 оны 9 сарын 30-ны өдөр шинжилгээ, эмчилгээ хийлгэхээр 3-р эмнэлэгт Дотрын  11 тасагт Ж.Батжаргал эмчийн хяналтанд хэвтээд байж байтал 10 сарын 3-ны өдөр гэнэт баруун талын уушиг маш хүчтэй өвдөлт өгч улмаар Эрчимт эмчилгээний тасагт 2 хоног эмчлүүлээд тасагт гарсан боловч хий ханиалган, уушиг тэсэх аргагүй өвдөж байтал Эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир (уушигны эмч мэргэжилтэй юм билээ) өөрийн биеэр ирж 2-ч удаа Эход харж, хатгалт хийж шинжилгээнд шингэн авснаар МУ-ын Хүний гавъяат эмч “Ерөнхий мэс заслын Тасаг”-ын Эрхлэгч М.Ганбаатар ирж надад яаралтай хагалгаанд орохыг зөвөлсөн тул 10 сарын 12-ны өдөр мэс заслын эмч Б.Батдэлгэр, нойрсуулагч эмч Б.Баярмаа, сувилагч нарын багыг М.Ганбаатар эмч ахлан мэс засалд орсноор эрүүл байсан уушиг минь үрэвсэж идээлж хүндэрсэн байсныг маш амжилттай цэвэрлэн, цээжний хөндийд 3 ширхэг гуурс тавин эрчимт эмчилгээг үргэлжлүүлснээр богино хугацаанд бие маань тэнхрэн 11 сарын 1-нд эмнэлгээс гараад байна.

Хүн ардынхаа эрүүлийг хамгаалах ариун үйлсэд Эмнэлгийн даргаасаа авхуулаад “Ерөнхий мэс заслын болон хагалгааны дараах Тасаг”-ын эмч, сувилагч, асрагч нарын гар сэтгэл нийлсэн баг хамт олон, мэргэжлийн ямар өндөр түвшинд (өвчтөнөө асран сувилж, чин сэтгэлээсээ эелдэг зөөлөн харьцаж байгаа...зэрэг нь) хэрхэн  ажиллаж байгааг энэ өдрүүдэд бүгд харж мэдэрсэн тул Нэгдсэн 3-р эмнэлэгийн “Ерөнхий мэс заслийн Тасаг”-ын Эрхлэгч М.Ганбаатар ахлагчтай хамт олонд салбарын сайд Таниар уламжлан ажлын улам их амжилт, эрүүл энх аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байгааг минь хүлээн авна уу.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37817
0 эможи
keyboard_arrow_up