ЭМХТ-өөс “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах” сэдэвт сургалт боллоо
ЭМХТ, Рафаэл Интернэйшнл байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Мэргэжилтний тасралтгүй хөгжил” төслийн хүрээнд “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах” сэдэвт сургалт ЭМХТ-ийн хурлын зааланд 2016 оны 10 дугаар 31-ны өдөр болж өндөрлөлөө. Тус сургалтад УНТЭ, УХТЭ, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг, Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, чанарын албаны дарга, мэс заслын тасгийн эрхлэгч, мэс заслын их эмч, хагалгааны сувилагч гэсэн эмнэлэг тус бүрээс 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо.
Сургалтыг Сөүлийн Үндэсний Их Сургуулийн профессор Ким Мин Сон БНСУ-аас ирж явуулсан бөгөөд сургалтаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний стандарт гэж юу болох түүнийг боловсруулах талаар танилцуулж дадлага ажлаар эмнэлэг тус бүр өөрсөдийн эмнэлэгт тохирсон Эмнэлгийн тусламж үйлчилгээний стандарт боловсрууллаа.