"Хүрэлтогоот -2016" эрдэм шинжилгээний бага хуралд НЭМХ-ийн залуу судлаачийн илтгэл шалгарлаа

2016 оны 11 сарын 04

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан, Монголын залуу эрдэмтдийн холбоо хамтран 2016 оны 10 сарын 28-ны өдөр Хүрэлтогоот - 2016 эрдэм шинжилгээний бага хурлын Анагаахын салбар хуралдааныг амжилттай зохион байгууллаа. Тус хуралд 50 байгууллагаас 236 судлаачийн бүтээл ирсэн бөгөөд эрдэмтдийн зөвлөлийн сонгон шалгаруулалтаар 12 илтгэл сонгогдон хэлэлцүүлэгт орлоо.

Хүрэлтогоот - 2016 ЭШБХ-ын Анагаахын салбар хуралдаанаар анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, эмнэлзүйн тулгамдсан асуудлууд, оношлогоо, эмчилгээний сэдвээр сонирхолтой илтгэлүүд тавигдаж шилдэг 2 судлаач БСШУС-ын сайдын нэрэмжит залуу судлаачийн 4 сая төгрөгийн грантаар шагнууллаа.

Энэхүү хуралд НЭМХ-ээс ОЭМХСТ-ийн залуу судлаач ЭША Ц.Оюу “GSK3-ын дарангуйлал паракуатаар өдөөгдсөн экстринсик апоптозын хэмжээг нэмэгдүүлснийг уушгины хавдрын А549 эсэд судалсан нь”, Б.Баттүвшин “Эрүүл мэндийн байгууллагын шингэн хог хаягдлын бүтэц, хэмжээг тодорхойлох судалгааны дүн”сэдэвт бүтээлүүдээр тус тус оролцож Ц.Оюугийн бүтээл аман илтгэлд шалгаран амжилттай хэлэлцэгдлээ.

Хүрэлтогоот - 2016 хуралд амжилттай оролцсон анагаахын салбарын нийт залуу судлаачиддаа баяр хүргэе!

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37769
0 эможи
keyboard_arrow_up