ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн АНУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны дэд тэргүүн Мануэл Микаллерыг хүлээн авч уулзав

2016 оны 11 сарын 03

Дэд сайд Л.Бямбасүрэн АНУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Мануэл  Микаллертай уулзаж, цаашид эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал бодлоо солицлоо.

 

Энэ үеэр дэд тэргүүн Мануэл Микаллер Монгол улсын засгийн газрын хоорондын компакт гэрээний дагуу Мянганы сорилтын сангийн хөтөлбөр 2013 онд амжилттай хэрэгжиж дууссан. Уг хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт нийт 42 сая ам,долларын санхүүжилт бүхий халдварт бус өвчинөөс урьдчилан сэргийлэх, эрт  илрүүлэх, оношлох , үр дүнтэй өртөг багатай эмчилгээгээр хангах зорилго бүхий төсөл хэрэгжүүлсэн байна. Мөн хүн амын дунд халдварт бус өвчний тархалт, нас баралтыг бууруулах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажилласан талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар АНУ-ын хэд хэдэн төрийн бус байгууллагууд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадвахийг сайжруулах, эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлах, хамтарсан мэс засал хийх, эмч мэргэжилтнүүдэд сургалт явуулах зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

Цаашид 2 тал хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд залуучуудын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл амьдралын хэв маяг, зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр Энхтайваны корпустай хамтран ажиллах, хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчилэх асуудлаар ярилцлаа. Мөн агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөллийг  судлах, хамтарсан судалгаа явуулах, Халдварт өвчиний тандалт судалгааны чиглэлээр, эрдэм шинэжилгээ, судалгаа хийх, лабораторийн чадвахийг сайжруулах тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дэд сайд Л.Бямбасүрэн уламжиллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37752
0 эможи
keyboard_arrow_up