Нийт 11 нэр төрлийн эмийн бүртгэлийн хугацааг сунгажээ

2016 оны 11 сарын 03

Малын эмийн салбар зөвлөлийн ээлжит дөрөвдүгээр хуралдаанаар шинээр улсын бүртгэлд малын эм, бэлдмэл бүртгүүлэхээр хүсэлт ирүүлсэн гурван аж ахуйн нэгжийн 11 нэр төрлийн эмийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Энэхүү хуралдаанд долоон аж ахуйн нэгжийн 29 нэр төрлийн эм, бүртгэлийн хугацааг сунгуулах хүсэлт ирүүлжээ.  Түүнчлэн зарим аж ахуйн нэгжүүдээс бүртгүүлэхээр ирүүлсэн эмийн шошго болон сав баглаа боодол стандартын шаардлага хангаагүй бичиг баримтыг шаардлагын дагуу боловсруулж, баталгаажуулан ирүүлээгүй зэрэг алдаа дутагдал илэрсэн байна.

Салбар зөвлөлийн шийдвэрээр малын эмийн улсын бүртгэлд 28 нэр төрлийн эм бэлдмэлийг бүртгэж, 11 нэр төрлийн эмийн бүртгэлийн хугацааг сунгажээ. Мөн хуралдаанаар антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор энэ төрлийн эмийн бүртгэлийн асуудалд зохицуулалт хийх талаар гаргасан зарим гишүүдийн саналыг авч хэлэлцэн дараагийн хуралдаанаар шийдвэрлэхээр боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37705
0 эможи
keyboard_arrow_up