Сайд А.Цогцэцэг Жайка ОУ-ын байгууллагын төслийн багийнхныг хүлээн авч уулзлаа

2016 оны 11 сарын 01

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр “Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтыг сайжруулах төсөл”-ийн зөвлөх Хироши Охара, зохицуулагч Нода Хироюүки нарыг хүлээн авч уулзан уг төслийн явцын талаар болоод цаашид хийгдэх арга хэмжээний талаар санал бодлоо солилцлоо.

Тус төслийг Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Япон Улсын Жайка олон улсын байгууллагатай хамтран 2015 оноос эхлэн таван жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа бөгөөд өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтыг сайжруулах зорилготой юм.

Төслийн үйл ажиллагааны хүрээнд эмнэлгийн мэргэжилтний үндсэн мэргэшлийн сургалтын чанарыг дээшлүүлэх, ялангуяа яаралтай тусламж, хүүхэд, гэмтэл согог, халдварт өвчний чиглэлээр голлон сургахаар төлөвлөж байна. Төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар 87 хүнийг эмнэл зүйн сургагч багшийн сургалтад хамруулаад байна.

Мөн уг төслийн загвар аймгаар Орхон, Булган аймгуудыг сонгон авч тогтмол сургалтуудыг зохион байгуулж байна.

Сайдын зүгээс уг төслийн багтай хамтран ажиллахад таатай байгаагаа хэлээд, ойрын хугацаанд манай улсын бэлтгэгдсэн эмч нарын багтай хамтран ажиллаад, нэг удаагийн сургалтын хугацааг уртасгах, телемедициныг ашиглан орон нутагт тус сургалтыг явуулах тал дээр анхаарч ажиллахыг хүслээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37639
0 эможи
keyboard_arrow_up