Амгалан амаржих газрын орны тоог тавиар нэмэгдүүллээ

2016 оны 10 сарын 31

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн Саранчимэг нар өнөөдөр Амгалан амаржих газарт ажиллаж, тус төрөхийн үйл ажиллагаатай нь танилцан эмч ажилчидтай уулзлаа.

 

Энэ үеэр тус төрөхөд нэн шаардлагатай байсан орны тоог 50-аар нэмэгдүүлснээ дуулгаж, үүнд зарцуулагдах төсөв, санхүүжилтийг бүрэн шийдвэрлэснээ хэллээ.

Ингэснээр эх, нярай, эмэгтэйчүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэн хүлээгдэл эрс багасах аж.

Ийнхүү Нийслэлийн Амгалан  амаржих газар эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээгээ 200 ортойгоор Баянзүрх, Сүхбаатар дүүргийн 450 000 хүн амд үйлчлэхээр боллоо.

Засгийн газрын 100 хоног ажлын хүрээнд Амгалан амаржих газраар үйлчлүүлэгчид төрөхийн өмнө болон дараа нь гэр бүлийнхэнтэйгээ дэлгэцээр харан харьцах боломжтой болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37602
0 эможи
keyboard_arrow_up