ХУД-ийн 13 дугаар хорооны Туул тосгон, Гачуурт тосгонтой хамтран ажиллахаар боллоо

2014 оны 5 сарын 30

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга бөгөөд Туул тосгоны захирагч Э.Бүрэнтөгсийн урилгаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны Ажлын албаны хамт олон Туул тосгонд зочиллоо. Хоёр тосгоны албан хаагчид өөрсдийн хариуцсан ажлын чиглэлээр ажлаа танилцуулж, туршлага солилцов.
Улаанбаатар хотын тосгонуудыг өргөжүүлэн хөгжүүлэх, тосгонуудын тогтвортой хөгжлийг хангах бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, Нийслэл болон дүүргүүдийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тосгонуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тосгонуудын иргэдийн санал санаачлагыг нэмэгдүүлэх  чиглэлд хамтран ажиллахаар  хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг байгуулав. Санамж бичигт ХУД-ийн 13 дугаар хорооны Засаг дарга бөгөөд Туул тосгоны захирагч Э.Бүрэнтөгс, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга бөгөөд Гачуурт тосгоны захирагч Х.Цэдэнбал нар гарын үсэг зурлаа. Гачуурт тосгоны Ажлын албаны хамт олныг Монгол улсын тэргүүний шувууны аж ахуй “Түмэн шувуут” ХХК-ны үйл ажиллагаатай танилцуулах аялалыг зохион байгуулж,тус компаний гүйцэтгэх захирал Ж.Болд  үйлдвэрийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хийж,оролцогчдын сонирхсон  асуултанд хариулт өгч, өндөглөгчийн заал, нядалгааны цех, үүрний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцуулж үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжийг гардуулан өглөө. Хоёр тосгоны Ажлын албаны хамт олны дунд гар бөмбөг,ширээний теннис,хослол дуу, цэнгээнт бүжгийн тэмцээнүүд явагдаж, аврагуудаа тодруулж шагнаж урамшууллаа. Туул тосгон,Гачуурт тосгоны Ажлын албаны ажилтнуудын уулзалт арга хэмжээ нь үр бүтээлтэй хамтран ажиллах тал дээр дэвшил гаргасан үйл явдал боллоо гэж дүгнэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3755
0 эможи
keyboard_arrow_up