Эрүүл мэндийн яам 100 хоногт хийсэн ажлаа танилцууллаа

2016 оны 10 сарын 25

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ  ШИЙДВЭРЛЭХ ХҮРЭЭНД ХИЙГДСЭН ГОЛ АЖЛУУД

 

Бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр:

  •  “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль”-ийн үзэл баримтлал, хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдлээ.
  • “Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн үзэл баримтлал, хуулийн төслийг  УИХ-д өргөн барьж, Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагааг сэргээх боллоо.
  • Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын төслийг боловсруулж, салбарын удирдлага, зөвлөх, мэргэжилтнүүдийн түвшинд хэлэлцүүлэг хийлээ.
  • Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг салбар дундын оролцоотойгоор хамтран шийдвэрлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөний төсөлд санал авахаар Засгийн газрын гишүүдэд хүргүүлсэн.

Иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах чиглэлээр:

  • Гемодиализын эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гүйцэтгүүлж, тусламж, үйлчилгээний зардлыг  төрөөс хариуцан санхүүжүүлэх боллоо.
  • Элэгний С вирүсийн оношилгооны хүртээмжийг нэмэгдүүлж, эмчилгээний үнийг бууруулж, зарим орон нутгийн иргэдэд Харвони эмийг үнэ төлбөргүй олгох болсон.
  •  Цусны хавдартай иргэдийн зарим эмчилгээний зардлыг төр хариуцахаар боллоо.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр:

  •  Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд “Агаарын яаралтай тусламж”-ийн тогтолцоог нэвтрүүлж, яаралтай тусламжийн нисдэг тэрэг, буух талбайн дэд бүтцийг бий болгов.
  • Алслагдсан анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад шинжилгээний сорьцыгнэгдсэн журмаар тээвэрлэх үйл ажиллагааг эхлүүлсэн.
  • Түлэнхийн  төвийн барилгын санхүүжилтийг шийдвэрлэж, Кувейтын буцалтгүй тусламжийн 12 сая ам.долларын хөрөнгөөр 2017 онд барьж дуусгахаар боллоо.
  •  Эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах хүрээнд Батлан хамгаалах яамны Цэргийн нэгдсэн эмнэлэгт тархины харвалт, зүрхний шигдээс, мэс засал, осол гэмтлийн үеийн тусламж, үйлчилгээг Улаанбаатар хотын зүүн дүүргүүд болон Зүүн 4 аймгийн иргэдэд үзүүлэхээр боллоо.
  •  Ховор бүлгийн улаан эсийн нөөцийг бэлтгэх шинэ технологийг эх орондоо анх удаа нэвтрүүлэв.
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ил тод, чирэгдэлгүй болгох, байгууллага хоорондын мэдээллийн солилцоог сайжруулах “Шилэн эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлж эхэллээ.
  • Эх хүүхдийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулаххүрээнд Эрүүл мэндийн сайдын албан даалгаврыг гаргаж, эрсдэл бүхий 9 аймагт хүүхдийн чиглэлээр, 6 аймагт эх барихын чиглэлээр  Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэргэжлийн зөвлөх багийг ажиллуулж, орон нутгийн эмч нарыг ажлын байрны сургалтад хамрууллаа.
  • Нийслэлийн амаржих газрын орыг 50-аар нэмэгдүүллээ.
  •  Бага насны хүүхдийн дундах уушгины хатгалгаа өвчний өвчлөлийг бууруулах үр дүнтэй арга хэмжээг зохион байгуулж, 10 000 гаруй хүүхдийг дархлаажуулав.
  • Тав хүртэлх насны хүүхдэд зайлшгүй шаардлагатай зарим нэр төрлийн эмийн хангалтыг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран нэгдсэн худалдан авалт хийх ажлыг эхлүүллээ.
  •  “Халдварт өвчний тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам: мэдээллээс үйлдэл рүү”Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав.

  • Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжийн шинэчлэлийг Японы Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд Говь-Алтай, Өвөрхангай аймгийн 35 сумын болон сум дундын эмнэлэгт 12 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг олгохоор гэрээг байгууллаа.
  • Хүүхдийн болон яаралтай тусламжийг үзүүлэх хойшлуулашгүй эрэлт хэрэгцээнд тулгуурлан оношилгоо, эмчилгээний 20 багцын 1.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг худалдан авахаар боллоо.
  • Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд үйлчлүүлэгчдэд зориулж нэг цэгийн үйлчилгээг бий болгон тохижилт үйлчилгээний ажлыг хийсэн.
  • Агаарын хэт халалтын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдлыг хангах зорилгоор Эрүүл мэндийн яамны харьяа болон нийслэлийн эрүүл мэндийн 32 байгууллагад 60 ширхэг агааржуулалтын тоног төхөөрөмжийг суурилуулсан.
  • Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нарыг яаралтай тусламж үзүүлэх 4 удаагийн сургалтад хамруулсан.
  • Туслах сувилагчийг бэлтгэх сургалтанд 180 эрүүл мэндийн ажилтанг сургалаа. 

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжил, нийгмийн хамгааллын чиглэлээр:

  • Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын ёс зүй, харьцаа хандлагыг сайжруулах Сайдын албан даалгаврыг эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлэв.
  • Хөдөө орон нутгаас нийслэлд суралцаж буй оюутан суралцагчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй, хүртээмжтэй үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын харьяаллыг тодорхой болголоо.
  • Дотор, мэс засал, хүүхэд, эмэгтэйчүүдийн чиглэлээр суралцах резидент эмч нарыг төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт цалинтай ажиллуулах төслийг АХБ-тай хамтран хэрэгжүүлэх боллоо.
  • Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын хүүхдүүдийг дэмжих зорилгоор Эрүүл мэндийн сайдын нэрэмжит “Ирээдүйн эмч, сувилагч” сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх боллоо.
  • Сингапурын Темоясекийн сангийн дэмжлэгээр нийгмийн эрүүл мэндийн 160 мэргэжилтэнг бэлтгэхээр гэрээ байгуулав.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37496
0 эможи
keyboard_arrow_up