НЭМХ-ийн захирал Б.Цогтбаатар Азийн НЭМХ-ийн сүлжээний дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2016 оны 10 сарын 25

БНХАУ-ын Шанхай хотод Дэлхийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн консорциумын 11 дэх удаагийн чуулга уулзалт Өнгөрөгч долоо хоногт хоёр өдрийн турш болж өнгөрлөө. Тус уулзалтад Монголын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал, Анагаах ухааны доктор Б.Цогтбаатар эх орноо төлөөлөн оролцсон юм.

Хурлаар өнгөрсөн арван жилийн хугацаанд хийж бүтээсэн нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн ажлыг ярилцаж, ирэх арван жилийн төлөвлөгөөг хэлэлцжээ. Мөн үеэр Азийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн сүлжээ байгууллагыг үүсгэсэн бөгөөд тэргүүн ерөнхийлөгчөөр Хятадын Өвчний хяналтын төвийн дарга Yu Wangсонгогдож, харин дэд ерөнхийлөгчөөр НЭМХ-ийн захирал Б.Цогтбаатар сонгогдсон байна.

Тус консорциумд 80 гаруй орны 100 гаруй төлөөлөгч нар гишүүнчлэлтэй бөгөөд Азид сүлжээ байгууллага ийнхүү анх удаа байгуулагдсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37488
0 эможи
keyboard_arrow_up