Хүүхдийн төв сувилал нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав

2016 оны 10 сарын 21

Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувилал нь улсын хэмжээнд асран хамгаалагчгүй 0-3 насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асрах, нийгмийн эмзэг бүлгийн хоол тэжээлийн дутагдалтай, тураал, цус багадалт, сульдаа өвчтэй хүүхдүүдийг сувилах, дутуу төрсөн нярайг торниулах зэрэг үйлчилгээ явуулдаг улсын хэмжээний байгууллага юм. Өнөөдөр тус төвийнхөн нээллтэй хаалганы өдөрлөг  зохион байгууллаа. Хүүхдэд сувилахуйн тусламж үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэх зорилгоор амбулаторын үйлчилгээ, гүйцэт нярайг сувилах үйлчилгээг шинээр хэрэгжүүлээд байна. Энэ  арга хэмжээнд  ЭМЯ ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат  оролцож, үг хэллээ. 

Уг өдөрлөгөөр байгууллагын үйл ажиллагааг танилцуулах,  хүүхдийн хоолны амталгаа хийж, хоол хийх технологи заах  зэрэг талаар хэвлэл мэдээллийнхэнд байгууллагаа сурталчилалаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37430
0 эможи
keyboard_arrow_up