"Халдварт өвчний тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам" олон улсын хурал эхэллээ

2016 оны 10 сарын 20

Өнөөдөр Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ХӨСҮТ, Зоонозын өвчин судлалын үндэсний төв хамтран "Халдварт өвчний тулгамдсан асуудал шийдвэрлэх арга зам" нэртэй олон улсын хурал эхэллээ.

 

Тус хуралд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, ДЭМБ-ын НДБЭБ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан захирал Марк Жекобс, Монгол дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Ньюнт У нар болон ОХУ, Япон, БНХАУ, Австрали улсын эрдэмтэд болон Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүс болон Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтнүүд оролцож, халдварт өвчний салбарын эрдэм шинжилгээний ажлууд, хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг танилцуулах юм.

Тус хурлыг нээж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлсэн үгэндээ "Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээнд олон улсын байгууллагын тусламж дэмжлэгэ, хамтын ажиллагаа чухал хэдий ч бидний санаачлага, оролцоотойгоор хийх ажил их байна. Тухайлбал Засгийн газрын  үйл ажиллагааны  2016-2020 оны хөтөлбөрт Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний гурав дахь хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, ДОХ-ын халдвар, сүрьеэ, БЗХӨ-өөс сэргийлэх цогц арга хэмжээ авахаар тусгасан бөгөөд хепатитын С вирусын халдварын эмийн үнийг бууруулах, хепатит В вируст халдварын эсрэг насанд хүрэгчдийн дархлаажуулалтыг өргөжүүлэх зэрэг ажлуудыг эхлүүлээд байна. Энэ ажлыг цаашид үргэлжлүүлж илүү өргөн цар хүрээг хамруулах хэрэгтэй" хэмээсэн юм.

Хурлын гол зорилго нь халдварт өвчний сөрөг нөлөөллийн талаар нотолгоонд суурилсан шинэлэг мэдээллээр бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарыг хангаж, халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн талаар сайн туршлагыг хуваалцахад чиглэгдэж байна. Тус хурал хоёр өдөр үргэлжлэх юм байна. 123
123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37362
0 эможи
keyboard_arrow_up