200 хүүхдэд гар угаах ач холбогдлын талаар сургалт явууллаа

2016 оны 10 сарын 18

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2008 онд жил бүрийн 10-р сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласанаас хойш жил бүр уг өдөр дэлхийн сая сая хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалсан томоохон компанит ажлыг зохион байгуулдаг бөгөөд гараа савандаж угаах нь нийт хүн ам, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт болон амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэдэг. 

       Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн нь 2016 оны 10 сарын 15-нд “Дэлхийн гар угаах” тэмдэглэлт өдрийг тохиолдуулан “Гараа савандаж угааж хэвшицгээе” уриан дор ЕБС-ийн сурагчдын дунд гараа савандаж угаахыг хөхүүлэн дэмжиж, сурталчлах, ач холбогдлыг нь ойлгуулах болон гар угаах дадлыг хэвшүүлэх ажлыг өрнүүлэхэд ерөнхий боловсролын сургуулийн эмч нарын чадавхийг сайжруулах,  эцэг эх, асран хамгаалагч нарын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажилласан бөгөөд  НЭМХ-ээс, ЭМЯ, ДЭМБ, НБГ-тай хамтран дараах ажлуудыг зохион байгууллаа. Үүнд:

·         "ЕБС-ийн ус ариун цэврийн байгууламж, охидын эрүүл ахуй" сэдэвт сургалтыг Нийслэлийн 8 дүүргийн ЕБС-ын 103 сургуулийн эмч нарт зохион байгуулж Дэлхийн гар угаах өдөр болон гар угаах дадлыг хэвшүүлэх талаар мэдээлэл өгч, ус, ариун цэврийн байгуулажмийн хүртээмж,  гар угаах талаарх мэдлэг, хандлага, дадал, гарын ариун цэврийн талаар хийгдсэн судалгааны үр дүнг эмч нарт танилцууллаа.

·         Нийслэлийн 48-р сургуулийн бага, дунд ангийн 200 гаруй сурагчдад “ГАРЫН АРИУН ЦЭВЭР, ГАРАА САВАНДАЖ УГААХЫН АЧ ХОЛБОГДОЛ” сэдэвт сургалтыг явууллаа. Тус  үйл ажиллагаанд НЭМХ, НБГ, 48-р сургуулийн хамт олон оролцож, зохион байгууллаа.

 Сургалтаар:

-       Гараа савандаж угаах нь яагаад чухал вэ??

-       Яагаад гараа тогтмол угаах хэрэгтэй вэ?? гэдгийг ойлгуулахад чиглэн, тэдэнтэй хар илцан ярилцаж, видео бичлэг болон тоглоом хослуулан явууллаа.

·         Тус өдрийг угтан шийдвэр гаргагч нарт болон хүн амд зориулан гар угаах дадал, ач холбогдлын талаар мэдээлэл сурталчилгааны материал боловсруулан олон нийтэд байгууллагын цахим хуудас болон хэвлэн олшруулж түгээлээ. Олон нийтийн дунд “Гараа савандаж угааж хэвшицгээе” уриатай challengeдавалгааг эхлүүлэн олон нийтийг татан оролцуулж ажиллаж байна.

 Тус өдрийг тохиолдуулан тус сургуулийн бага, дунд ангийн 100 гаруй сурагчид “ГАРЫН АРИУН ЦЭВЭР” сэдвийн хүрээнд зураг зуран, бүтээлээрээ үзэсгэлэн гарган оролцлоо.

·         Тус өдрийн хүрээнд ЕБС-ын дунд ангийн 25 сурагчдын гарт гэдэсний бүлгийн нян илрүүлэх шинжилгээг хийж гарын ариун цэврийн харьцуулсан үнэлгээг хийлээ. Шинжилгээнд хамрагдсан сурагчдын 40 гаруй хувьд нян илэрч байгаа нь гарын бохирдол их, гараа угаах байдал хангалтгүй байгааг харуулж байна.

·         Сурагчдын гараа савандаж угаахын ач холбогдлыг ойлгуулах болон гар угаах дадлыг хэвшүүлэх ажлыг өрнүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч нарын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийт 5-р ангийн эцэг, эхчүүдийн дунд “ГАРЫН АРИУН ЦЭВЭР” сэдэвт эссе бичлэгийн уралдааныг эхлүүлээд байна. Материалыг 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хүлээн авч, шалгаруулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37342
0 эможи
keyboard_arrow_up