ЭМХТ "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгууллаа
ЭМХТ-ийн "Нээлттэй хаалганы өдөр" 2016 оны 1? дугаар сарын 14-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Тус өдрөөр эрүүл мэндийн салбарын болон иргэд нийт 400 орчим хүн ирж мэдээлэл авлаа.
Нээлттэй хаалганы өдрөөр Эмчлэх эрхийн лицензийн болон резидентийн шалгалтын бүртгэл хийгдэж эрүүл мэндийн статистик мэдээ, мэдээлэл, эрүүл мэндийн салбарын суурь судалгаа, эмчлэх эрхийн лицензийн болон мэргэжил эзэмшүүлэх ба дээшлүүлэх сургалтын талаар эмийн бүртгэл, эмийн зохистой хэрэглээний талаар мэдээллүүд өгч Телемедицинээр хөдөө орон нутагтай холбогдон, эмнэлгийн тоног төхөөрөмжинд шалгалт тохируулга хийж үзүүллээ.
Түүнчлэн ЭМХТ-өөс зохин байгуулдаг сургалтуудын талаар мэдээлэл өгч лицензийн шалгалтын Сорилын номыг гэрээр олгох үйлчилгээ үзүүлж Анагаах ухааны номын сангийн үнэмлэх 80 орчим хүнд нээлээ.