Эрүүл мэндийн дэд сайд Л. Бямбасүрэн Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

2016 оны 10 сарын 18

Эрүүл мэндийн дэд сайд Л. Бямбасүрэн, бусад албаны төлөөлөгчид 2016 оны 10-р сарын 15-нд Багануур дүүргийн эрүүл мэндийн төвөөр орж, угтах хэсэг, Амбултори, хүүхдийн тасаг, гемодиалезийн тасаг,  Нийгмийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж тулгамдаж буй асуудлыг цааш уламжлан хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Мөн хэвтэн эмчлүүлэгчидтэй ярилцаж тэдний санал бодлыг сонсов. 

Дэд сайд Л.Бямбасүрэн энэ үеэр тус дүүргийн  эмч эмнэлэгийн ажилтаны ёс зүй, зан харилцаа нь дээрээ маш сайн анхааран ажиллахыг хүссэн бол эмч эмнэлэгийн ажилчид эрүүл мэндийн бодлогод анхаарлаа хандуулж, тулгамдаж буй асуудлыг хурдан шийдэж өгөхийг хүссэнээр уг уулзалт өндөрлөсөн юм.

 Багануур эрүүл мэндийн төв нь үйлчлүүлэгчиддээ сэтгэл хангалуун үйлчилгээ үзүүлдэг, бүтээн байгуулалт ихээр хийгдэж байгаа, мөн эрүүл мэндийн төв нь нийт эмч ажилчдынхаа дунд байгууллага дээрээ ёс зүйн кодчлол нэвтрүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37337
0 эможи
keyboard_arrow_up