ЭМЯ-ны ТНБДарга Д.Очирбат Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газарт ажиллалаа

2016 оны 10 сарын 18

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон албаны бусад хүмүүс Өмнөговь аймгийн ЭМГ-т ажиллалаа. 

Тус газар нь ЭЗУМХ, ЭТҮХ, НЭМТ гэсэн нэгжүүд, 25 ажилттантай үйл ажиллагаагаа явуулж байна. ЭМГ-ын дарга эрүүл мэндийн байгууллагуудын өнөөгийн байдал, цаашдын зорилт, тулгамдсан асуудлуудыг танилцуулан,  Баян-Овоо сумын шинэ эмнэлгийн тохижилт, тоног төхөөрөмж 110 сая төгрөгийн асуудлыг улсын төсвөөр шийдүүлэх , СДЭ, СЭМТ-үүдийн лабораторийн чадавхыг нэгдсэн бодлогоор сайжруулах,  Ханбогд , Цогтцэций сум дундын эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвийн өрийн асуудал, тус төвийн шинэ барилгын төсвийн асуудал, мөн сум дундын эмнэлгүүдийн орон тоог цалингийн сангийн хамт нэмэгдүүлэх , сувилагч, багийн эмчийн хангалтыг сайжруулах асуудлыг бодлогоор дэмжих, УАУ сэргээн заслын төв байгуулах асуудлуудыг анхааралдаа авч дэмжиж ажиллаж өгөхийг хүслээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37336
0 эможи
keyboard_arrow_up