Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүд, Нийслэлийн удирдлагууд болон Эрүүл мэндийн сайд зэрэг албаны хүмүүс Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
2016 оны 10 сарын 18
Уулзалтын эхэнд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, төвийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Үүний дараа эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасаг, хүүхдийн эрчимт эмчилгээний тасгуудын үйл ажиллагаатай танилцсан юм.
Мөн энэ үеэр сайд А.Цогцэцэг хэвлэл мэдээллийнхэнд чингэлтэй дүүгийн эрүүл мэндийн төв, болон эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа онцлох ажлуудын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өгөв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37320
0 эможи