Бөөр орлох эмчилгээ болон цусны хавдартай өвчтөний эмчилгээний зардлыг төрөөс олгох шийдвэрийг олон нийтэд танилцуулах “талархалын хурал” боллоо
Өнөөдөр /2016-10-17/ УНТЭ-ийн хурлын танхимд удаан хугацааны бөөр орлох эмчилгээ болох гемодиализ болон цусны хавдартай өвчтөний эмчилгээний зардлын 100 хувь төрөөс олгох тухай Засгийн газрын шийдвэрийг эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид талархан хүлээн авч байгаагаа илэрхийлэх, хэрэгжилтийг түргэсгэх тухай засгийн газрын холбогдох байгууллагуудад хүргүүлэх, шийдвэрийг олон нийтэд танилцуулах талархалын хурал боллоо.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 520 гаруй өвчтөн гемодиализийн аппаратаар үйлчлүүлдэг бөгөөд энэ тоо жилд 80-100 өвчтөнөөр нэмэгдсээр байгаа юм. Гэвч УНТЭ-т гэхэд 30 аппарат байдаг ба гурван ээлжээр өглөө 7 цагаас 24 цаг хүртэл ажиллан 160-170 хүнд л хүрч үйлчилж байгаагаа хэлж байв. Улсын эмнэлэгүүд ачааллаа дийлэхгүй байгаагаас иргэд хувийн эмнэлэгээр үйлчлүүлж, нэг удаа 200 орчим мянган төргөрөөр эмчилгээнд ордог байжээ. Бөөр шилжүүлэн суулгах хүртлээ долоо хоногт гурван удаа уг аппаратанд орж эмчлүүлэх шаардлагатай байдаг бөгөөд өндөр өртөгтэй энэхүү эмчилгээг хувийн эмнэлэгүүд ч мөн үнэ төлбөргүй хийх болсон сайхан мэдээг талархалтайгаар хүлээн авч байгаагаа эмч нар илэрхийлж байв.
Хурлын дараа Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд тэргүүтэй засгийн газрын бусад гишүүд, Төсвийн байнгийн хороо, Нийгмийн бодлого зохицуулалтын байнгын хороонд хуралд оролцогч эмч, өвчин, эмнэлэгийн ажилчид ТАЛАРХАЛЫН ЗАХИДАЛ-ыг хүргүүлэв.