Улсын Нэгдүгээр төв эмнэлэг олон улсын зайн оношлогоо бүхий цахим амбулатортой боллоо

2016 оны 10 сарын 17
 

Эрүүл мэндийн салбараас баримталж буй эмнэлгийн байгууллагуудад цахим технологийг нэвтрүүлж, үйлчилгээг хурдан шуурхай болгох чиглэлийн хүрээнд өндөр хурдны интернэтийн боловсронгуй программ буюу PACS систем, алсын зайн оношлогоог хөгжүүлэх, ашиглах зайлшгүй шаардлага байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Тэгвэл энэ хүрээнд өнөөдөр  УНТЭ нь БНХАУ-ын эмнэлэгтэй зайн оношлогоогоор холбогдон нарийн мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой видео хурлын систем бүхий Цахим-Амбулаторын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, М.Билэгт,  Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, профессор Б.Бямбадорж, БНХАУ-ын Бээжин хотын Хэн Хэ эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ли Жиан, БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Яан Чиндун, УНТЭ-ийн тасаг, нэгжийн дарга, эрхлэгч нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Тус төслийг амжилттай хэрэгжүүлсэнээр эрүүл мэндийн салбарт теле харилцаа, алсын зайн оношлогооний энгийн хялбар загварыг улам хөгжүүлж, үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хугацаа богиносон, гадны өндөр хөгжилтэй эмнэлэгүүдтэй харилцаа холбоогоо улам өргөжүүлэх боломжтой юм.

Нээлтийн үеэр БНХАУ-ын Хэн Хэ эмнэлэг болон Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэгтэй видео хурал хийв. Үүнээс гадна Монгол улсын хэмжээнд хоёр дахь шатны бүхий л эмнэлэгүүдтэй уг PACS системээр дамжуулан холбогдох боломжтой бөгөөд хөдөөгийн иргэд маань заавал хотод ирж зардал мөнгө үрэх шаардлагагүй, улсын төв эмнэлэгүүдийн эмч нартай цахимаар холбогдон онош болон эмчилгээний заавраа авах сайхан боломж бүрдэж байна. Цахим-Амбулатор нь АНУ-гийн Polycom брендийн тоног төхөөрөмжөөр тогтоглогдсон бөгөөд БНХАУ-ын Бээжин хотын Хэн Хэ эмнэлгийн дэмжлэгтэйгээр ийнхүү нээж байна.

123



123

123

123

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37303
0 эможи
keyboard_arrow_up