Ц.Рэнцэнмягмар: Дурангийн хагалгааг олноор хийхийг эрмэлзэн ажиллаж байна

2016 оны 10 сарын 16

Орчин үед дурангийн хагалгааг эмчилгээндээ нэвтрүүлэхийг эмнэлгүүд эрмэлзэж байна. Тэгвэл энэ үйлчилгээг ХӨСҮТ эмчилгээндээ навтрүүлжээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасгийн зөвлөх эмч Ц.Рэнцэнмягмараас зарим зүйлийг тодруулснаа хүргэж байна. 

 

ХӨСҮТ-д дурангийн хагалгааг хийдэг болоод багагүй хугацааг өнгөрүүллээ. Дурангийн тоног төхөөрөмжөөр ямар үйлчилгээг үзүүлж байна вэ? 

 Манай ХӨСҮТ энэ оны таван сараас эхлэн дурангийн хагалгааг үйлчилгээндээ нэвтрүүллээ. Өнөөдрийн байдлаар дурангаар хоёр төрлийн үйлчилгээг өвчтөнд үзүүлж байна. Нэгдүгээрт дурангаар онош тодруулах үйлчилгээг үзүүлж байна. Уушигны өвчнүүдийг тодруулах, хэвлийн дотор эрхтнээс сорьц авах, эд эсийн шинжилгээ, нян судлалын шинжилгээг хийж онош тодруулж байна. Мөн уушигны гадаргуу дээрх үүсгүүрээс шинжилгээ авч, гэрлийн шинжилгээнд харагдахгүй өвчний оношийг тодруулах, голтын булчирхайнууд томорсон гэх мэт шинжилгээнүүдийг авдаг боллоо. Одоогийн байдлаар 20 гаруй өвчтөнд дурангийн хагалгааг амжилттай хийгээд байна. Ер нь хагалгааны дараах хүндрэл гараагүй байна.

Дурангийн хангалгааг ямар өвчтөнд хийдэг вэ? Ер нь нээлттэй хагалгаанаас юугаараа давуу талтай байдаг вэ?

Бид нээлттэй хагалгаа хийлгэх шаардлагатай өвчтөнүүдээс дурангийн хагалгаанд орох өвчтөнг сонгодог. Уушиг тайрах, цээжний гялтангийн үрэвслийн хүндрэлүүд, уушиг устсан тохиолдлуудад дурангийн хагалгааг хийж байна. Үүнээс гадна манайх Монголдоо хамгийн анх удаа нурууны хагалгааг дурангаар маш амжилттай хийсэн. Дурангийн хагалгаа нь нээлттэй хагалгааг бодвол шарх сорви багатай, өвчтөнд мэдрэгдэх зовиур нь нээлттэй хагалгааг бодвол харьцангуй бага. Үүнээс гадна хамгийн чухал зүйл бол өвчтөний сэтгэл зүйд ирэх дарамт нь бага байдаг. Мөн эмч мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн хялбарчилсан, хагалгааны дараах зардлыг хэмнэдэг гээд нээлттэй хагалгаанаас олон давуу талтай байдаг. Бид одоо хагалгаануудыг аль болох дурангаар хийх эрмэлзлэлтэй ажиллаж байна.

Дурангийн хагалгааг ямар бүрэлдэхүүнтэйгээр хийж зүйцэтгэж байна вэ?

Дурангийн хагалгааг мэс заслийн гурван эмч, наркозны нэг эмч, наркозны сувилагч, мэс заслийн сувилагч нат хамтран хийдэг. Нээлттэй хагалгааны үед маш их техник, багаж хэрэг болдог. Тэр зардлыг хэмнэхэд дурангийн хагалгаа маш их үр дүнгээ өгч байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37285
1 эможи
keyboard_arrow_up