ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн мэс заслийн тасгийг Эрчимт эмчилгээний тасагтай холболоо
2016 оны 10 сарын 15
Өнөөдөр ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн мэс заслийн тасгийг Эрчимт эмчилгээний тасагтай холбосон өргөтгөлийн ажил дуусч хүлээлгэн өглөө.
Өмнө нь ХӨСҮТ-д хагалгаа хийлгэсэн хүнд өвчтөнг мэс заслын тасгаас ил задгай талбайгаар эрчимт эмчилгээний тасагруу шилжүүлдэг байсан бол тус өргөтгөл хийгдсэнээр өвчтөнг эрүүл, аюулгүй, дулаахан орчинд зөөх боломжтой болж байгаа юм байна. Үүнээс гадна өвчтөний ар гэрийнхэн дулаахан, тохилог танхимд өвчтнөө хүлээх боломжтой болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37268
0 эможи