Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын бүртгэл явагдаж байна

2016 оны 10 сарын 14

Эмч, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах ҮНДСЭН болон ТӨРӨЛЖСӨН  мэргэшлийн сургалтын ЭЛСЭЛТ-ийн бүртгэл  Эрүүл мэндийн хөгжлийн төвийн www.license.mohs.mn цахим хаягаар 2016 оны 10 сарын 12-30 ны хооронд явагдаж байна.

Цахимаар бүртгүүлэхдээ:

www.license.mohs.mn  →   нүүр хуудасыг сонгож эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын элсэлттэй холбоотой мэдээлэлтэй танилцана уу. Дараа нь “хүсэлт илгээх” товчийг дарж, шалгалтын төрөл цонхонд  дараах төрлөөс сонгож, мэдээллийг бөглөн бүртгүүлнэ үү.   

- Төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлт /Эмч/

- Төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлт /Сувилагч/

- Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлт /Резидент/

Элсэлтийн шалгалт 2016 оны 11-р сарын 03-07 ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд  шалгалтын хуваарийг 2016 оны 11 сарын 02-ний өдөр www.license.mohs.mn  цахим хуудасны “Шалгалтын хуваарь” хэсэгт тавих болно.  

Элсэлтийн шалгалтанд тэнцсэн тохиолдолд хяналтын тоонд багтаан, онооны дараалалаар, бүрдүүлэх материалыг хянаж, хураан авч, сургалт эрхлэгч байгууллагад хуваарилан томилолт олгох болно.

Дээшлүүлэх мэргэшлийн сургалтын бүртгэл 2016 оны 10 сарын  -12-30 ны хооронд ажлын цагаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 101, 102 тоот өрөөнд цаасаар бүртгэнэ.

Лавлах утас:  Ажлын цагаар-70110893, 93131767

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37254
0 эможи
keyboard_arrow_up