Улсын эмнэлгүүдийн эмийн хүртээмжийг сайжруулахад анхаарч ажиллана

2016 оны 10 сарын 14

Монгол улсын засгийн газар эмнэлэгүүдийн эмийн худалдан авалтыг оновчтой болгон, сайжруулж, төрийн худалдан авалтын тогтолцоог дэмжих замаар чанартай, боломжийн үнэтэй эмийн хүртээмжийг нэмдүүлэхэд дэмжлэг туслалцааг Азийн хөгжлийн банкнаас хүссэн юмаа. Энэ хүрээнд техникийн туслалцааг үзүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн багийн төлөөлөгчдийн өнөөдөр дэд сайд Л.Бямбасүрэн хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтаар улсын эмнэлгүүдийн боломжийн үнэтэй, чанартай эмийн хүртээмжийг сайжруулах зорилгоор улсын эмнэлгүүдийн эм худалдан авах, ханган нийлүүлэх тогтолцоог оновчтой, боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх хүрээнд ажиллана. Тодруулбал улсын эмнэлгүүдэд зориулж нэр хүнд бүхий ханган нийлүүлэгчдээс ерөнхий нэршлийн эм худалдан авах үр ашиг болон үр дүн өндөртэй нэгдсэн худалдан авалтын тогтолцоог нэвтрүүлнэ.Мөн улсын эмнэлгүүдийн эмийн санг өөрчлөн зохион байгуулж амбулаториор үйлчлүүлэгчдэд эмээр үйлчилдэг болгох, эмийн зохицуулалтын байгууллагыг бэхжүүлэх  бэхжүүлэх зэрэг ач холбогдолын талаар санал солилцов.

Дэд сайд Л.Бямбасүрэн энэ үеэр хэлсэн үгэндээ та бүхэний ажлыг урагшлуулахад яамны зүгээс онцгой анхаарч ажиллана гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37232
0 эможи
keyboard_arrow_up