“Эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн баталгааг хангуулах нь” сэдэвт сургалт болов
2016 оны 10 сарын 13
Засгийн газрын 100 хоног арга хэмжээний хүрээнд Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран “Эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн баталгааг хангуулах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа
Энэхүү сургалт нь эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх, Хөдөлмөр нийгмийн хамгааллын хууль тогтоожийг сурталчилан таниулах, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх, эрсдлээс урьдчилан сэргийлэх, нэгдсэн мэдээллээр хангах зорилготой аж. Сургалтанд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөцийн ажилтан, цалин хөлсний нягтлан бодогч зэрэг 80 гаруй хүн оролцов.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37216
0 эможи