Франц улсын эх баригч нарын ажлын туршлагаас суралцлаа

2016 оны 10 сарын 13

Эрүүл мэндийн яам, Санте Сюд ТББ-ын хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын эх баригч нарын мэргэжил, ур чадварыг бэхжүүлэх» төслийн хүрээнд Франц улсын эрүүл мэндийн тогтолцоо, эх баригчийг бэлтгэх сургалт, эх баригчийн ажил үүрэг ур чадвар, эх барихын тусламж, үйлчилгээтэй танилцах үйл ажиллагааг 9 дүгээр сарын 24-өөс 10 дугаар сарын 03-ны хооронд зохион байгууллаа. Танилцах аяллыг ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Д. Оюунчимэг ахалж, ЭМХТ, ЭХЭМҮТ, Өргөө, Амгалан, Хүрээ амаржих газруудын эх барих- эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, АШУҮИС, Сувилахуйн сургуулийн багш нар, МЭБЭЭНН, МЭББЭНН-ийн удирдах зөвлөлийн гишүүд, НҮБ-ын ХАС, Архангай аймгийн ЭМГ-ын төлөөлөл оролцсон.

Томилолтын явцад тус улсын ЭМЯ-ны бодлого чиглэл, Эрүүл мэндийн удирдах дээд газрын магадлан итгэмжлэх үйл ажиллагаа, ард нийтийн эрүүл мэндийн тухай хууль, эх баригчийн ажил үүргийн хуваарь, ёс зүйн хууль дүрэм, төрөлт удирдах удирдамжийн хэрэгжилт, Олон улсын эх баригчдын нийгэмлэг, Эх баригчийн үндэсний зөвлөл, Эх баригчдын үйлдвэрчний эвлэл, Санофи Эспуар сан, Франш-Контэ мужийн Бэзансон хотын Эх баригчийн сургууль, Их сургуулийн эмнэлэг, Бэлфор, Монбэлиар хотуудын амаржих газрууд, перинаталь тусламж, нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, хувийн болон улсын эмнэлэгт ажиллаж буй эх баригчдын ажлын уялдаа, эх барих- эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэг, хүүхдийн эмч нартай болон хамтын ажиллагаатай танилцаж, харилцан мэдээлэл солилцсон байна.

Франц улсад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар дамжуулан 100% төрөөс санхүүжүүлдэг бөгөөд хувиараа ажиллаж буй эх баригч нар ч мөн хамтын ажиллагааны гэрээгээр тодорхой заасан жишгийн дагуу санхүүжилтээ авдаг байна.

Эх баригч мэргэжлээр суралцагсад нийт 5 жил суралцан бакалавр зэрэгтэй төгсдөг ба 2 дахь жилээсээ эмнэлгүүдэд дадлага хийж эхэлснээр төгсөхдөө 80-120 эхийг төрүүлсэн байх шаардлагатай байдаг ажээ.

Эх баригч нарын ажил үүргийн нэг чухал хэсэг ньбүх насны эмэгтэйчүүдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, хэвийн төрөлтийг удирдах, зөвшөөрөгдсөн эмчилгээ бичиж, хэрэглэх, жирэмслэхээс хамгаалах ерөндөг, суулгацыг тавих, авах зэрэг ажлуудыг хийдэг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37213
1 эможи
keyboard_arrow_up