Элэг бүтэн монгол хөтөлбөрийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

2016 оны 10 сарын 12

Элэг бүтэн монгол монгол хөтөлбөрийн төлөөлөл болох Оном сан, Монголын Элэгний эмч нарын нийгэмлэг, өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөлийн гишүүдийг Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон яамны удирдлагууд хүлээн авч уулзлаа. 

Тэдний зүгээс өөрсдийн хийж хэрэгжүүлж байгаа ажилаа танилцуулахын зэрэгцээ мэргэжлийн зөвлөл байгуулан хамтарч ажилах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Элэг бүтэн Монгол хөтөлбөр”-ийг оруулж өгсөнд яамны нийт удирдлагуудад талархаад цаашид энэ хөтөлбөрийн хүрээнд элэгний с вирүсийн оншилгоо эмчилгээ, ерөнхий нэршлийн эмийн зардлыг даатгалаас гаргаж өгвөл иргэдэд маш том нэмэр болно. Тиймээс энэ тал дээр яамны зүгээс дэмжиж хамтарч ажиллана гэдэгт найдаж байгаагаа хэллээ. Төрийн нарийн бичгийн Д.Очирбат энэ үеэр хэлсэн үгэндээ хүн ардынхаа эрүүл энхийн төлөө иргэний нийгэм, төрийн бус байгууллагын төлөөлөл болсон та бүхэнтэй хамтарч ажиллаж, туслахаа илэрхийллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37180
0 эможи
keyboard_arrow_up