"МОНОС ЭКСПО-2016" үзэсгэлэн үргэлжилж байна

2016 оны 10 сарын 08

Монос Групп нь 1990 онд хувийн хэвшлээс анхдагч нь болж эм, гоо сайхны жижиг үйлдвэрээ байгуулж байсан бол өнөөдөр 14 салбар компанитай 1300 гаруй ажиллагсадтай манай улсын томоохон хувийн хэвшлийн төлөөллийн  нэг  болжээ.

Энэхүү 26 жилийн хугацаанд Эрдэм шинжилгээ, судалгааны Монос эм судлалын хүрээлэн, Эрүүл мэндийн салбарын боловсон хүчин бэлтгэдэг “Эм зүйн шинжлэх ухааны их сургууль”, Олон улсын GMP стандартын шаардлага хангасан ”Эмийн үйлдвэр”, гоо сайхны болон эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлдвэр,  үйлчилгээ, өнгө төрх, үргэлжийн шинэлэг байдлаараа Монголчуудын талархал хүлээсэн “Монос” эмийн сангууд, Монгол улсын бүх шатлалын эмнэлэг, эмийн сан, иргэдийг улсын хэмжээнд 5000 орчим нэр төрлийн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр жигд тасралтгүй хангах эм ханган нийлүүлэх өргөн сүлжээг бий болгосон Монгол улсын эм хангамжийн салбарын тэргүүлэгч компани   Моносчууддаа  баяр хүргэж, талархал дэвшүүлье.

Эрүүл мэндийн салбарт экспог анхлан санаачилж, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болсон нь  иргэд, эрүүл мэндийн салбарынхны хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг болжээ. Энэ удаагийн “Монос Экспо” нь “Зүрх судас, Элэгний өвчлөлөөс хамтдаа сэргийлцгээе” онцлог уриан дор явагдаж байгаа бөгөөд Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт туссан “Элэг бүтэн Монгол хөтөлбөр”- хэрэгжүүлэхэд  төрийн болон төрийн бус байгууллага, өвчтөн нийгмийн төлөөлөлтэй хамтран, уриалан ажиллаж байгаад талархалтай байна.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг сайжруулах хамтын ажиллагаа, үзэсгэлэнгийн хүрээнд  эмчилгээ, оношлогоонд шинээр бүртгэгдсэн эм, эмнэлгийн хэрэгсэл,  эмчилгээний дэвшилтэт технологийг танилцуулж байгаа нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхэд ач холбогдолоо өгнө гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн Яамны нэрийн өмнөөс болон хувиасаа  үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37089
0 эможи
keyboard_arrow_up