“Өргөө” амаржих газрын тааз нуржээ
2016 оны 10 сарын 07
Нийслэлийн “Өргөө” амаржих газрын Эмэгтэйчүүдийн хэсгийн мэс заслын өрөөний тааз нуржээ. Тодруубал, энэ сарын 5-ны өдрийн 15-16 цагийн орчимд өрөөний тааз нурсан бөгөөд азаар хүн гэмтэж бэртээгүй байна.
Энэ талаар “Өргөө” амаржих газрынхан “Эмэгтэйчүүдийн тасгийн мэс заслын өрөөний дүүжин тааз нурсан нь үнэн” гэжээ.
Тэгвэл тус эмнэлгийнхэн өнөөдөр 11:00 цагт тааз нурсан шалтгааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37062
0 эможи