Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Архангай аймагт ажиллаж байна

2016 оны 10 сарын 06

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон албаны хүмүүсийн хамтаар Баянхонгор аймагт ажиллан, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж байна.

Энэ үеэр Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг салбарынхаа хэмжээнд өнгөрсөн гурван сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлууд болон Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд цаашид эрүүл мэндийн салбарт хийж, хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, иргэдийн асуултанд хариулт өгсөн юм Тэрээр ирэх дөрвөн жилд эрүүл мэндийн салбарын хувьд аливаа өвчин эмгэгээс  сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрс сайжруулах,  тусламж үйлчилгээний бодлого төлөвлөлтөд урт болон дунд хугацааны хөтөлбөр боловсруулж,эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, хүний нөөцийн  хөгжлийг хангаж, нийгмийн хамгааллыг сайжруулах,  тусламж үйлчилгээний чанартай уялдсан  санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох зорилтуудыг дэвшүүлэн ажиллана. Эдгээр зорилтыг биелүүлэхийн тулд салбар дундын болон салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэн орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, иргэд олон нийт та бүхэнтэйгээ хамтран ажиллах болно гэдгээ хэлж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37042
0 эможи
keyboard_arrow_up