ДАРХЛААЖУУЛАЛТЫН 10 ХОНОГ: “Хепатитын В вирүсийн халдвараас сэргийлье” аян эхэллээ

2016 оны 10 сарын 05

Монгол Улсын Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт орсон “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Хепатитын В вирүсийн халдвараас сэргийлье” уриан дор зохион байгуулж байна.  

Энэ үеэр Хепатитын В вирүсийн халдварын эсрэг вакцинаар төр болон хувийн хэвшлийн бүх анагаах ухааны их, дээд сургуулийн оюутнууд, Онцгой Байдлын Ерөнхий Газрын ажилтнууд, Цэргийн бие бүрэлдэхүүнийг үнэ төлбөргүй дархлаажуулна.

Мөн улаанбурхан, томуу, томуу төст болон бусад халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор 5 хүртэлх насны хүүхдүүдэд өндөр тунтай А амин дэм уулгаж байна.

Дархлаажуулалтын 10 хоногоор 0-6 сартай хүүхдүүдийг улаанбурхан өвчний эсрэг вакцины “0” тунгаар дархлаажуулах арга хэмжээг Нийслэл хот, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон аймгуудад зохион байгуулж эхлэсний зэрэгцээ нэмэлт дархлаажуулалтаас хоцорсон 18-30 насны залуучуудыг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар нөхөн дархлаажуулна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37014
0 эможи
keyboard_arrow_up