Их дээд сургуулиуд оюутныхаа эрүүл мэндэд анхаарахаа амлав

2016 оны 10 сарын 03

Эрүүл мэндийн салбарынхан жил бүрийн ес, аравдугаар сард “Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян”-ыг өрнүүлэн оюутан залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл сургалт сурталчилгаа явуулж, үзлэг оношлогоонд хамруулах ажлыг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд тус аяны нээлтийг 5000 оюутны өдөрлөгөөр эхэлсэн бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр Эрүүл мэндийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Их дээд сургуулиудын консорциум хамтран АШУИС, ШУТИС, МУБИС, Этүгэн дээд сургууль, Их засаг дээд сургууль, Биеийн тамирын дээд сургууль гэх мэтчилэн гуч гаруй их дээд сургуулийн захирал, удирдлагатай уулзалт хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ үеэр ЭМЯ, БСШУСЯ, ХНХЯ хамтарсан “Оюутны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай” шинэ тушаалыг уншиж сонсгон, хөдөө орон нутгаас хотод суралцаж буй оюутнуудад эмнэлгийн тусламж үйлчилгээг нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн төвүүдээр авах боломжтойг танилцуулав.

Өнгөрсөн жил оюутнуудаас санал авахад сургуулиудад эрүүл мэндийг дэмжих өрөө тасалгаа бий болгох, сургууль бүр эмчтэй болох, эрүүл мэндийн зөвлөгөө клубуудыг байгуулах зэрэг санал гарч байсан билээ.

Их дээд сургуулийн захирлууд “Оюутны эрүүл мэндийн кабинет”-ийн стандартыг бий болгочихвол сургуулиудад кабинет байгуулахад тийм ч төвөгтэй биш гээд  оюутныхаа эрүүл мэндийг дэмжих ямар ч ажилд идэвхийлэн оролцохоо илэрхийлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36948
0 эможи
keyboard_arrow_up