ӨНӨӨДӨР: “Цусаа бэлэглэх өдөр” тохиож байна

2016 оны 10 сарын 03

Донорын цус цусан бүтээгдэхүүний хангамж аюулгүй байдлыг сайжруулах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд ард иргэдийг уриалан тогтмол хугацаанд цусаа бэлэглэн, сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлж, бүх нийтийн үйлс болгох үүднээс ЭМСЯ, ЦССҮТ-ийн санаачлагаар сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгохоор шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл энэ хүрээнд өнөөдөр цусаа бэлэглэсэн хүмүүст “U money” картыг үнэгүй тараах аж.

Донорын тухай Монгол Улсын хуульд ”Цусны донор” гэж бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан сайн дураараа цусаа өгөгчийг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. 

Хэрвээ та

  • 17-60 настай
  • 45 дээш кг жинтэй
  • Одоо ямар нэг өвчин эмгэггүй бол цусны донор байж болно.

Та цусаа өгч байна уу үгүй юу гэдгээс үл хамааран таны цус задарч дахин нийлэгжиж байдаг. Биеийн жингээс хамаарч 1 кг тутамд байх цусны дөнгөж 8 мл-ийг л бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахаар өгч болно.

Дунджаар 60 кг жинтэй эрэгтэй хүн нийт 4.5 л цустай, үүнээс 3 литр нь биеийн судсанд эргэлдэх хэрэгцээт цус, үлдсэн 1.5 литр нь нөөц цус байна. Энэ нөөцөөс 350-400 мл цусыг л бусдын төлөө зориулж 3 хүний амьдралд гэрэл гэгээ бэлэглэнэ.

Цусаа бэлэглэхийн өмнө:

  • Сайн унтаж амарсан байх
  • Хувийн ариун цэвэр сахих
  • Шингэн зүйл / ус, баахуу цай/ ахиу уух
  • Иргэний үнэмлэх, бичиг баримттай ирэх хэрэгтэй.

Та доорх зүйлсийг хориглоорой:

  • Архи согтууруулах ундаа
  • Тос өөхтэй хоол унд,
  • Сүүтэй цай, сүүн бүтээгдэхүүн
  • Эм, тариа хэрэглэх
  • Өнгөт ундаа, жимс хэрэглэх

Цусаа бэлэглэх үе шатууд, цаг хугацаа:

Зөвхөн цусаа бэлэглэхэд 5 минут орчим л хугацаа шаарддаг. Гэхдээ цусны донор хүн бүртгүүлэхээс эхлэн цусаа бэлэглэсний дараа түр амрах хугацааг оруулан нийтдээ 30-40 орчим хором зарцуулдаг. Таны цусаа бэлэглэхэд зарцуулсан хугацаа бол таны амьдралын хамгийн үр ашигтай өнгөрөөсөн мөчүүдийн нэг байх болно.

Цусаа хаана бэлэглэж болох вэ:

  • Улаанбаатар хотод ЦССҮТ-ийн цус цуглуулах хэсэгт
  • Хөдөө орон нутагт аймгийн нэгдсэн эмнэлгийн цусны салбар банкинд өдөр бүр 08:00-13:00 цагийн хооронд цус цуглуулдаг.

Мөн Хархорин, Зүүнхараа, Замын үүд,Тосонцэнгэл, Ховд аймгийн  Булган сумын эмнэлэгт цусны салбар банк ажилладаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36939
0 эможи
keyboard_arrow_up