Донор зохион байгуулагч сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэлээ

2016 оны 10 сарын 03
Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс санаачлан 2016 оны 9-р сарын 29-ний өдөр ЦССҮТ-д “Донор зохион байгуулалтанд сайн дурын идэвхтнүүдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, донор зохион байгуулалтанд сайн дурын идэвхтэнүүдийн оролцоог нэмэгдүүлэн, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилготой юм.

Тус сургалтанд Монголын донорын холбооны 20 гаруй гишүүд, сайн дурын донор элсүүлэгч нар оролцон цус цуглуулах үед донорт үзүүлж буй харилцаа, хандлага, донорыг угтан үйлчлэх, талархал илэрхийлэх, угтуулсан сургалт зохион байгуулах зэрэг асуудлаар ЦССҮТ-ийн Донор зохион байгуулалтын тасгийн эмч, мэргэжилтнүүдээс аргазүйн зөвлөгөө авч, санал солилцлоо.

Сургалтыг нээж ЦССҮТ-ийн ерөнхий захирал АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяр үг хэлж, нийт оролцогчдод амжилт хүсэн, ДЭМБ, ОУУЗУХСНХ-ны баримталж буй  бодлого, стратегийг танилцуулан, донор-үйлчлүүлэгчтэй харилцах харилцааны тулгуур зарчим, донорт зөвлөгөө өгөх арга зүй зэрэг сэдвээр лекц уншлаа. Мөн ДЗБТ-ийн эмч, мэргэжилтнүүд “Донор сонгох шалгуур үзүүлэлт”, “Суурин болон явуулын хэлбэрээр цус цуглуулах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах”, “Донор элсүүлэх донорыг идэвхжүүлэх ажиллагаа” зэрэг сэдвээр тус тус лекц уншиж, мэдээлэл хүргэв.

            Бэлтгэгдсэн сайн дурын идэвхтнүүд ЦССҮТ-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах ба дээрх сургалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтоод байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36937
0 эможи
keyboard_arrow_up